Эрүүл мэндийн сайд асны хэрэг буцаагдлаа

hurelbaatar_emd_said-middleЭрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатарыг сайд байхдаа тендер будлиантуулж, өөрийн компанийн нэр дээр эмнэлгийн тоног төхөөрөмж оруулж ирж, түүнийгээ зарсан.

Мөн нууц хүүгийнх нь гэрээс их хэмжээний валют буюу хоёр сая 145 мянган юанийг олсон хэрэгт буруутган шалгаж байгаа билээ.

Тэгвэл уг хэргийг прокурорынхон хянаж “Нэмж тодруулах зүйл бий” гэсэн үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ.

Н.Хүрэлбаатарыг өнгөрсөн зургаадугаар сарын 7-нд эх орондоо ирсэн даруйд “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас баривчилж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан юм.


URL:

Сэтгэгдэл бичих