Ургамлын харшлыг эмчлэх үр дүнтэй арга нь вакцин

toosontsor-middle-Асуувал хариулъя-

-Ургамлын харшлын эсрэг вакциныг манайд хийж байгаа гэж сонссон. Энэ тухай товчхон мэдээлэл өгөөч?
Төв аймаг. Ц.Сүрэнхорлоо

-Монгол Улсын хэмжээнд харшлын судалгааг 1980-аад оноос эхлэн нийтдээ 30 гаруй жил хийж байна. Үүний үр дүнд харшил үүсгэж байгаа ургамлаас нь харшлын эсрэг вакциныг гарган авч, эмчилгээ хийх аргыг нэвтрүүлж байна.

Дэлхийн харшил судлаач эрдэмтдийн үзэж байгаагаар ургамлын харшлыг эмчлэх хамгийн үр дүнтэй арга нь аллергин вакцин юм. Ургамлын тоосны харшилтай хүмүүст илүү тохиромжтой, үр дүнтэй эмчилгээ байдаг.

Тиймээс харшил үүсгэдэг ургамлын өвчин үүсгэдэг шалтгааныг нь олж, харшил үүсгэдэг тоосыг нь ялгаж авч, бодис бэлтгэн оношлох маягаар вакцин бэлдэнэ. Янз бүрийн хэлбэрээр үйлдвэрлэн гаргаж байгаа.

Тарилга хэлбэрээр, цацлага хэлбэрээр, уухаар, хүүхдэд сироп маягаар гэх мэтчилэн гаргаж байна. Тиймээс харшилтай бол мэргэжлийн эмчид үзүүлээд, эмчийн зааврын дагуу дээрх эмчилгээг хийлгэж болно.

Арьсны өвчин судлалын үндэсний төвийн Харшил судлалын лабораторийн эрхлэгч Б.Сангидорж

Зууны мэдээ


URL:

Нэр: Anonymous Огноо: 10 March 2015

Манай вакцин хийж байгаа уи хаана очих вэ

Сэтгэгдэл бичих