Ерөнхий сайд Япон Улсад айлчилна

315648aed6044bdd02717449425a75b3_LМонгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Япон Улсын Засгийн газрын урилгаар тус улсад ирэх сарын 11-14-нд албан ёсны айлчлал хийнэ.

Айлчлалын үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг Японы Цог Жавхлант Эзэн хаан Акихитод бараалхаж, Ерөнхий сайд Ш.Абэ-тай албан ёсны хэлэлцээ хийхийн зэрэгцээ Японы Эдийн засгийн байгууллагуудын холбоо /KEIDANREN/-ны удирдлага  болон манай улсад хөрөнгө оруулах сонирхолтой японы томоохон компанийн төлөөлөгчидтэй уулзаж, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаар санал солилцох юм. Түүнчлэн Ерөнхий сайд Токиод байх хугацаандаа Япон Улсад ажиллаж амьдарч байгаа монгол иргэдтэй уулзалт хийхээр айлчлалынх нь хөтөлбөрт тусгагджээ.


URL:

Сэтгэгдэл бичих