Хувийн зарим цэцэрлэгийн төлбөр нэмэгджээ

be2b7b2f0348fea2greatУлсын хэмжээнд цэцэрлэгийн бүртгэл албан ёсоор эхлээд дөрөв хонолоо.

Бүх хүүхэд улсын цэцэрлэгт багтахгүй тул эцэг, эхчүүд хувийн хэвшлийнхнийг сонирхож байгаа.

Хувийн цэцэрлэгүүд зах зээлийн үзэгдлийн дагуу байршлаасаа шалтгаалаад үнийн хувьд өөр өөр байдаг аж.

Өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад хувийн хэвшлийн зарим цэцэрлэгүүд төлбөрөө 10-аас 30 мянган төгрөгөөр нэмсэн бол хотын захын зарим цэцэрлэгүүд төлбөрөө буулгасан байна.

Эцэг, эхчүүд хүүхдээ бүртгүүлэхдээ төрсний гэрчилгээ, хоёр хувь цээж зураг мөн эцэг эхийн иргэний хуулбараа авчрах шаардлагатай юм байна.

Г.Гангэрэл


URL:

Сэтгэгдэл бичих