Автобусны буудлаас хүүхдийн өсөлтөд нөлөөлөх хорт бодис илэрчээ

e09864c338aabeaf36e16170e1ef62c5_LЯпоны эрдэмтэн Тодаяа Юки Иманака жилийн хугацаанд нийслэлийн хөрсний бохирдлыг хэд хэдэн төрөлд хуваан судалгаа хийсэн байна. Энэ тухай Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газраас  “Биотехнологи ашиглан хөрсний бохирдлыг бууруулах арга технологийг Монгол Улсад ашиглах, нутагшуулах” сэдэвт уулзалтын үеэр танилцууллаа.

Тус газраас хөрсний бохирдлыг бууруулах арга замыг тодорхойлох зорилгоор Япон улсын “Рецумейкан” их сургуулийн профессор Тодаяа Юки Иманакатай хамтран ажиллажээ. Эрдэмтэн судалгаа хийхдээ агаарт тоос хуримтлуулагч сав байрлуулаад сар бүр цуглуулсан тоосыг авч шинжилдэг байсан аж. Үүний үр дүнд сургууль орчмын тоосноос хар тугалга, харин автобусны буудал, вокзалаас хром илэрчээ.

Хром, хар тугалга нь хүний биед хортой бөгөөд хүүхдийн өсөлтөд муугаар нөлөөлдөг байна. Түүнчлэн уг судалгаагаар нийслэлийн хөрсөнд агуулагдах хүнд металлын хэмжээ манай улсад байх ёстой хэмжээнээс 15 дахин их буюу 1520 мг хэмжээтэй байжээ. Ногоон нуур, 32-ын тойрог, “Цайз”, “Маахуур толгой” болон арьс ширний үйлдвэрүүдийн ойр орчмын талбай хүнд металлаар бохирдсон нь илэрчээ. Мөн Нарантуул захын арын хэсэг амон болон шивтрийн бохирдолтой байсан нь тогтоогдсон байна. Үүнээс гадна хөрсөн дэх бактерийг шалгахад нийт дээжийн таван хувь нь бохирдолтой бөгөөд хур хогийн цэгүүд, малын түүхий эд авдаг газруудад хуримтлагджээ.

Б.Заяа

montsame


URL:

Сэтгэгдэл бичих