Хонины мах сонсгол сайжруулахад тустай

honiniimahХонины мах сонсгол сайжруулахад тустай

Хонины мах СОНСГОЛ сайжруулахад тустай: Шингэц сайтай, хүч сэлбэж, тэнхээ тамир оруулдаг. Бас ядаргаа тайлах, сонсгол сайжрахад тустай. Бүхэл хонины мах чанасан шөлийг ууваас хий бүрэлдсэн өвчнийг арилган, шар усыг тарааж, тамир шүлтийг нэмэгдүүлэх чадалтай. Хонины тойг, борви, далны ясны шөлийг гурван шимтийн шүлт гэдэг. Дээр нь хонины ахар сүүлийг нэмбэл дөрвөн шимт хэмээнэ. Хонины сүү халуун чанартай тул хий дардаг боловсч шарын талд тааруу, зүрхэнд халтай.

Үхрийн мах ХАНИАД ДАРНА: Үхрийн мах амт сайтай, тослог, шим тэжээлтэй, хижиг ханиадыг дарж, хий хавсарсан халууныг анагаахад сайн. Ялангуяа өвлийн эхэн сард нядалсан үхрийн махны борц нь хий дарахад онцгой сайн нөлөө үзүүлдэг. Үхрийн цөсөнд бий болсон гиван нь нэгэн төрлийн эм юм.

Үнээний сүү ой санамж сайжруулдаг: Уушиг сэвтэж, тэнхээ тамир суларсан үед үнээний сүү уувал сайн. архаг өвчнийг анагаахад тустай. Ялангуяа улаан үнээний сүү сэтгэл санаа өөдрөг байх, ой санамжийг сайжруулахад эсрэгээр нөлөөлдөг. Толгой өвдөж, дотор давчдан бухимдсан үедээ үнээний сүү бүлээсгэж уухад сайн. Ямааны элэг нүдний хараанд сайн: Ямааны мах амтлаг боловч хүнд, сэрүүн чанартай. Гэхдээ ямааны цусыг халуунаар нь уувал аливаа хорыг дарахад сайн. Элгийг нь хүйтэн усанд цаг орчим байлгаад сүүдэрт хатаан дараа нь нүдээ арчихад хараа сайжирдаг. Ямааны цөийг сүүдэрт хатаагаад бие махбодийг төлжүүлэхэд хэрэглэнэ. Ямааны эвэр нь хатгааг дарах, шархыг анагаах тамир сайжруулахад тустай, Харин тархи нь цус алдалтыг зогсоох, шөрмөс тасарсныг залгах, бэртсэн ясыг бороолуулах “шидтэй”.
Ямааны сүү АМЬСГААДАХ-ыг зогсооно: Ямааны сүү таргалах, хижиг дарах, амьсгаадахыг зогсоох, шарын халууныг арилгах үйлчилгээтэй. Ялангуяа гүйлгэж шингэн их алдвал ямааны сүү уухад тустай.

Тэмээний өөхийг ХОРТ ХАВДАР анагаах эмэнд хэрэглэдэг: Тэмээний ходоод гүзээг нь чанаж идвэл хоол сайн шингэнэ. Өөх нь муу яр, хорт хавдар зэргийг анагаахад тустай. Тэмээний мах хордлого тайлж, анагаахад тустай. Гэдэс дүүрэх өвчнийг анагаана.

Тэмээний сүү: Давслаг, илчлэгтэй тул хийг арилгах, хаван буулгахдаа сайн.

Адууны мах ЗАЛУУЖУУЛНА: Амт сайтай, илч ихтэй. Бөөр, бэлхүүсний шар усыг хатаах үйлчилгээтэй. Хөгшрөх үйл явцыг удаашруулна. Ялангуяа, адууны махны шөлөөр биеэ шавшвал арьс зөөлөн булбарай болохоос гадна ханиад томуу, хатгаа хүрэхээс сэргийлнэ. Адууны зүрх бөөрний халууны арилгадаг бол өөх нь маажуур бас үе мөчний өвчин анагаахад тустай. Адууны цус шарх, хоолойн бахуу өвчнийг эмчлэхэд хэрэглэдэг. Харин уруул омголтох, шүд өвдөхөд морины хөлсийг хөвөн самбайд шингээн зуухад илааршина. Цусны даралт ихтэй хүмүүсийн хоолонд хэрэглэхэд гэмгүй.

Гүүний саам: Жил бүрийн длдугаар сарын 10-аас наймдугаар сарын 20-ыг хүртэл уухад тохиромжтой. Гүүний саам уушгинд сайн. Мөн эмэгтэйчүүдийн өвчинг анагаахад тустай.

Emch.mn


URL:

Сэтгэгдэл бичих