“МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ-2013” уулзалтаас зөвлөмж гаргажээ

Монгол улсын мэдээллийн аюулгүй байдлыг сайжруулах, олон нийтэд мэдлэг ойлголт өгөх, тулгарч буй асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэх, хоорондын уялдаа холбоог сайжруулах зорилгоор Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар, Кибер аюулгүй байдлын газар, Үндэсний дата төв, Монголын кибер довтолгоотой тэмцэх төв зэрэг байгууллагууд хамтран “Мэдээллийн аюулгүй байдал 2013” уулзалт өдөрлөгийг зохион байгууллаа.

Тус өдөрлөгийн санал асуулгаас харахад мэдээллийн аюулгүй байдлын асуудал Монгол улсын өнөөгийн тулгамдаж буй асуудал болоод байгаа бөгөөд олон нийтийн зүгээс мэдээллийн аюулгүй байдлын зүгээс хийгдэх ажил, үйлчилгээ, сургалт, семинар, хэлэлцүүлэгт оролоцох, мэдээлэл олж авах, мэдлэг чадвараа дээшлүүлэх зэрэг хүлээлт маш их байгаа нь харагдсан.

Мөн мэдээллийн аюулгүй байдлын талаар олон нийтийг хамран зохион байгуулагдсан ажил маш цөөхөн болдог, олон нийтэд хандсан зохион байгуулалттай байгууллага байдаггүй талаар байгууллагууд шүүмжлэлтэй хандаж байсан ба уг уулзалт өдөрлөгөөс дүгнэн Монгол улсын хэмжээнд мэдээллийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр нэн тэргүүнд зохицуулалт хийх шаардлагатай байгаа ажлуудын саналыг нэгтгэн жагсаав. Үүнд:

1.Мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр мэдээлэл ойлголтыг олон нийтэд түгээх, холбогдох журам, бодлогын баримт бичиг боловсруулах, эрхзүйн зохицуулалтад мэдээллийн аюулгүй байдлыг тусгах зэрэг ажлуудыг хэрэгжүүлэх шаардлагатай байна. Үүнд дараах чиглэлүүдийг хамруулсан байвал зохино.
a.    Байгууллагууд мэдээллийн аюулгүй байдлыг хариуцсан ажилтан, нэгжтэй болох
b.    Олон нийтийн сүлжээ /Public WiFi/-ний техникийн шийдэл, зохион
c.    байгуулалт, ашиглалтын журам боловсруулан баталгаажуулж
d.    хэрэглээнд нэвтрүүлэх, байгууллагын сүлжээний зохион байгуулалтын талаар заавар зөвлөмж боловсруулах,
e.    Мэдээлэл технологийн үйлчилгээ үзүүлж буй байгууллагууд үйлчилгээ авч буй хэрэглэгчдэд үйлчилгээтэй нь холбоотой мэдээлэл аюулгүй байдлын талаар заавар, зөвлөмжийг өгөх, холбогдох заалтуудыг үйлчилгээний гэрээнд тусгасан байх,
f.    Мэдээлэл технологийн үйлчилгээ, хэрэглээнд ашиглаж болох
g.    зөвшөөрөгдсөн тоног төхөөрөмжийн жагсаалтыг гаргах, шалгалт
h.    баталгаажуулалтын үйлчилгээ хийх,
i.    e.Мэдээллийн аюулгүй байдлын тухай хууль, эрх
j.    зүйн зохицуулалтын талаар олон нийтэд мэдээллэх, сурталчлах, мэдлэг
k.    олгох
l.    f.Улсын хэмжээнд мэдээллийн аюулгүй байдлыг хангах бүтэц зохион
m.    байгуулалттай болгон энэ чиглэлээр олон нийтийг хамарсан үйл
n.    ажиллагаа явуулдаг байгууллага бий болгон эзэгтэй болгох үүднээс
o.    Мэдээллийн аюулгүй байдлын асуудлыг эрхэлсэн удирдлага мэдээллийн төв төрийн бус байгууллагыг байгуулан холбогдох байгууллагуудыг хамруулах
p.    (Coordination Center),
q.    g.Төрийн байгууллагуудын мэдээллийн системийн програм хангамж
r.    төхөөрөмжийн лицензжүүлэх
s.    h.Мэдээллийг ангилах, тодорхойлох, үнэлэх талаар холбогдох хууль,
t.    журамд тусгах
u.    Одоогийн батлагдсан байгаа мэдээллийн аюулгүй байдлын
v.    стандартуудыг мөрдөх

2.Төрийн байгууллагуудын мэдээллийн аюулгүй байдлыг хангах
зориолгоор:
a.  Монгол Улсын Засгийн Газрын ТОГТООЛ-ыг хэрэгжүүлэх:
•    Монгол улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал
•    МУЗГ-ын 5-р тогтоол
•    Интернэтийн зохистой хэрэглээг нэвтрүүлэх тухай
•    МУЗГ–ын 2012 оны 67 дугаар бүхий хуралдааны тэмдэглэл
•    Мэдээллийн технологийн чиглэлээр хэрэгжүүлж буй, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг Мэдээллийн технологи, Шуудан, Харилцаа холбооны газарт төвлөрүүлэн хэрэгжүүлэх тухай,
•    МУЗГ–ын 2012 оны 146 дугаар тогтоол
•    Төрийн байгуулагуудын мэдээллийн санг “Үндэсний дата төв” УТҮГ -т байршуулах тухай,
•    МУЗГ-ын 2013 оны 212 дугаар тогтоол
•    “Төрийн байгууллагуудын цахим мэдээллийн санг ашиглах журам” хэрэгжүүлэх, хэрэгжилтийг шалгах
b.Төрийн байгууллагуудын мэдээллийн системд эрсдлийн үнэлгээ,
шалгалт хийх, аюулгүй байдлын шалгалтыг эрхзүйн болон системийн түвшинд хийх,
c.Байгууллагуудын төсөвт мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр зарцуулах төсвийг заавал тусгах,
d.Төрийн байгууллагын сүлжээ, мэдээллийн системийн ашиглалтын журам боловсруулан баталгаажуулж байгууллагуудад мэдээллэх

Тус зөвлөмж нь өдөрлөгт оролцсон байгууллагуудын төлөөллөөс ирсэн санал, хүсэлт, илтгэлүүдийн дагуу боловсруулагдан бүх нийтэд хянуулан баталгаажуулсан болно.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ДАТА ТӨВ УТҮГ

URL:

Сэтгэгдэл бичих