“Дархан Минж”-ийн уулзвар нээгдлээ

“Дархан Минж”-ийн уулзвар нээгдлээ

Нийслэлд 33 уулзварыг шинэчлэхээр төлөвлөснөөс долоо дахь буюу “Дархан Минж”-ийн уулзварын шинэчлэлийн ажил дуусаж өнөөдөр албан ёсоор нээлээ.

“Нарантуул” худалдааны төв рүү чиглэсэн замуудын огтлолцол учраас хөдөлгөөн ихтэй, байнга түгжрэл үүсдэг энэ уулзварыг өргөтгөн шинэчилснээр зорчих хэсгийн нэвтрэх чадвар сайжирна. Өмнө нь таван эгнээтэй байсан чиглэлүүд найм, дөрвөн эгнээтэй байсан нь зургаан эгнээ бүхий зорчих хэсэгтэй болжээ.

“Гудамж” төслийн хүрээнд Өргөө, Саппоро, Дарь-Эх, Сансар, Тээврийн дээд сургууль, Дамбадаржаагийн гэсэн зургаан уулзварыг өргөтгөн шинэчилж ашиглалтад оруулаад байгаа.

Өнөөдрийн байдлаар 9 уулзварын зам барилгын ажил ид өрнөж байгаагаас энэ долоо хоногт дахин 4 уулзварын шинэчлэл дуусаж хүлээлгэн өгөх аж.

Х.Алтанзагас


URL:

Сэтгэгдэл бичих