Хурандаа Д.Гэрэл Засгийн газрыг шүүхэд өгөв
Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэдэн сарын өмнө Тагнуулын Ерөнхий газрын дарга Д.Гэрэлийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь тус газрын дэд дарга асан Б.Ариунсанг томилсон. Шинэчлэлийн Засгийн газрын бодлогыг дэмжээгүй гэсэн ганц шалтгаанаар хурандаа Д.Гэрэлийг ажлаас нь чөлөөлсөн нь Ерөнхий сайдыг шүүхэд дуудагдахад хүргээд байна.
Хурандаа Д.Гэрэл хэд хоногийн өмнө нэхэмжлэл бичиж Сүхбаатар дүүргийн шүүхэд ханджээ. Засгийн газрыг хариуцагчаар татсан шүүх хурлын тов удахгүй гарах юм. Б.Ариунсанг албан тушаалд томилсныхоо дараа Ерөнхий сайд ийнхүү хоёр дахь удаагаа хуулийн байгууллагад дуудагдаад байна. Хурандаа Б.Ариунсанг өмнө нь ТЕГ-ын дэд даргын албан тушаалд томилсны дараа Ерөнхий сайд Үндсэн хуулийн цэцэд дуудагдсан. Түүнийг Үндсэн хууль зөрчсөн хэмээн иргэн Д.Лхамжав Цэцэд зарга үүсгэжээ. Цэцийн дунд суудлын хуралдаан болохоос нэг хоногийн өмнө Ерөнхий сайд Б.Ариунсанг ажлаас нь чөлөөлснөөр энэ асуудлыг намжааж байсан юм.
http://shuurga.mn/index.php?pid=54&sec=view&id=11186#sthash.9PvJEB3y.dpuf
URL: