Үндэсний цэцэрлэгт хүрээлэн шинэ усан оргилууртай боллоо

Нийслэлийнхний салхилах дуртай газрын нэг нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэн болоод байгаа.

Тэгвэл тус цэцэрлэгт дөрвөн төрлийн хөдөлгөөн, гурван төрлийн гэрлэн чимэглэл, автомат тохиргоотой 17ам метр талбай бүхий газрын усан оргилуурыг нээлээ.

Усан оргилуурыг БНХАУ-ын Эрээн хотын Засгийн ордны 100 хувийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэсэн байна. Усан оргилуур нь цэцэрлэгт хүрээлэнд өнгө үзэмж нэмэхээс гадна агаарын чийгшилтийг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэлээ.

Хүүхэд, залуусын чөлөөт цагаа ая тухтай өнгөрөөх орчныг бүрдүүлэх, иргэдийн эрүүл аюулгүйн баталгааг хангах зорилгоор байгуулж байгаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нийт 300 га газрыг хамрах бөгөөд одоо 30 га-г нь тохижуулаад байгаа юм.

Нийслэлийг  Эко хот болгохоор хэрэгжүүлж байгаа төсөл хамтын ажиллагааны хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 4 тэрбум төгрөгийн бодит хөрөнгө оруулалтын ажил хийгджээ.

Цаашид Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд нэмж 2,6 км дугуйн замын гэрэлтүүлэг, шинээр хийгдэх явган хүн, гүйлт, цанын 2,4 км хосолсон замыг гэрэлтүүлгийн хамт хийж гүйцэтгэхээр төлөвлөжээ.

М.Жаргал


URL:

Сэтгэгдэл бичих