Н.Энхбаяр хоёр төрлийн яаралтай хагалгаанд оржээ
МАХН-ын дарга Н.Энхбаярын биеийн байдал муу байгаа бөгөөд өнөөдөр хоёр ч яаралтай хагалгаанд ороод байгаа гэнэ. Өнөө өглөөнөөс эхэлж хагалгаа хийсэн бөгөөд одоо хоёр дахь хагалгаа нь үргэлжилж байгаа гэж эх сурвалж мэдээллээ.
Тэрээр энэ сарын 1-нд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлиг гарч, уучлал үзүүлж, биеийн эрүүл мэнддээ анхаарах боломж бүрдээд байсан юм. Н.Энхбаяр нь өргөст торны цаанаас гарч II эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан юм.
Түүний биеийн байдал муудаж монгол эмчлэх боломжгүй гэснээр БНСУ- руу эмчилгээ хийлгэхээр явсан бөгөөд “олон эрхтний архаг дутмагшил” буюу “эсийн алдагдал” хэмээн онош нь батлагдсан гэж мэдээлж байсан юм.
Н.Батаа
Эх сурвалж: “new.mn“
URL: