Н.Энхбаяр эсийн задралд орж байгаа нь үнэн гэнэ
МАХН-ын дарга Н.Энхбаяр шүүхийн шийдвэрээр ял эдэлж, байх хугацаандаа “эсийн алдагдал” гэсэн оноштойгоор нэгдсэн II эмнэлэгт хэдэн сар хэвтсэн боловч бие нь дээрдээгүй.
Түүнийг саяхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн өршөөлөөр ялаас чөлөөлсөн бөгөөд суллагдсаныхаа дараа БНСУ руу эмчилгээ хийлгэхээр явсан талаар бид мэдээлж байсан.
Түүний бие Монголд эмчлэгдэх боломжгүй, “олон эрхтний архаг дутмагшил” буюу нөгөө яриад байгаа “эсийн алдагдал” гэдэг нь батлагдсан байна.
Энэхүү онош нь олон улсын төвшинд очсон ч мөн л тэрхүү онош нь гарсан аж. Энэ нь өлсгөлөнгийн дараах гиперкатаплизм гэх буюу бүх эд эрхтэн нь эсээ алдаж буйн хэлбэр гэнэ. Ямартай ч Н.Энхбаяр одоогоор БНСУ-д нарийн шинжилгээнүүдээ өгч байгаа аж.
Эх сурвалж:
URL: