Мансуурсан хүүхдүүдийг саатууллаа
Сүхбаатар дүүргийн 8-р хороонд мансуурсан хүүхдүүд байжээ. Тодруулбал тус хорооны “Өргөө-2” кино театрын орчим хэвийн бус байсан хүмүүсийг шалгасан байна.
Цагдаагийн алба хаагчдийг шалгахад 17 настай эрэгтэй Ч, 17 настай эрэгэй Т, 16 настай эрэгтэй М, 16 настай эрэгтэй Р, 15 настай эрэгтэй Б нар мансуурсан байдалтай, сэтгэцэд нөлөөлөх “анданте” эм хэрэглэсэн байжээ. Эмийг хураан авч Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст хэргийг шалгаж байгаа аж.
Эх сурвалж:
URL: