Хэний төлөө амьдрана вэ? Залуус минь

Монгол улсыг залуусын орон гэдэг. Хүн амынх нь 35 хувь нь буюу 945000 мянга нь 18-39 насны залуучууд байна. Харин өнөөдөр улс орныг авч явах үүрэг хариуцлага хүлээж өөрчлөн шинэчлэн, хөгжүүлэх энэ их хүч хаана юу хийж явна вэ ? тэд хэрхэн амьдарч байна вэ? юуны төлөө зүтгэж явна вэ?

Хэдий нас биед хүрсэн ч эцэг эхийнхаа өврөөс үл гаран нялхамсаж, хэний төлөө, юуны учир амьдарч буйгаа үл ухамсарласан залуус гудамжаар алхацгаана. Гагцхүү өнөө маргаашаа бодон ирээдүйн амьдралаа үгүй хийж эд материал, идэж уухаа урьтал болгосон компьютер тоглоомд донтож, архи, тамхийг шүтэж хулгай, дээрэмд автагч залуу өсвөр үеийг Монголын ирээдүй гэж, Монголын төлөөх зүрх сэтгэлтэй нэгэн байна гэж үзэх үү.

Үнэхээр их ичмээр халагламаар даанч ихээр харуусмаар байна… Монголын их, дээд сургууль коллежид хэдэн зуун мянгаараа сурсан нэр зүүн юу ч мэдэхгүй боловч мэдлэгтэй мэт хэлбэрдэн гудамж, баар саваар сэлгүүцнэ залуус. Сургуульд ирж очихоо сурч, боловсорч байгаа мэтээр төсөөлөн, Пааб, баараар эргэлдэн согтуурч, баарны ширээ дэрлэн гулдайж, зодоон цохион хийн биесээ хохироож амь насанд нь ч халдаж байна. Амьтай нь шоронд, амьгүй нь шороон дунд ялзарч ганц олдох амьдралаа өөрсдийн гараар устгацгаана. Эр эмгүй садарлан самуурч буудал хэвтшийн газрыг дүүргэн санхүүжүүлж, халдварт хөнөөлт өвчныг бие биедээ тараацгаана.

Зугаа цэнгэлийг шүтэж юуны төлөө амьдрана вэ? Хэний төлөө юуны тулд юуг сурна вэ? Оюутан залуус минь биесээ хараад ичихгүй байна уу та нар Мөнгө л олж байвал чөтгөртэй нийлж эх орноо худалдахаас ч буцахгүй болж, харийн хүний гар хөл болж ухамсарт амьдралаа уландаа гишгэжээ. Амьдарлынх нь зорилго байр, машин, албан тушаал мэтээр хязгаарлагдаж, мөнгөний хязгааргүй шунал хүслээсээ болж тайван ч унтахгүй шаналж эхнэр хүүхдээсээ өөр хэнийг ч хайрлах сэтгэлгүй болж би л болж байвал бусад нь хамаагүй мэтээр сэтгэн амьдарцгаана. Шунал хүслийнхээ боол нь болж тэнэгтэн хэний төлөө юу хийж амьдрана вэ? Идэр залуус минь ичгэвтэр биш гэж үү?

Мөнгөний төлөө эх орноо чамлан гадагш дүрвэж. Ганц өрөө байр машины төлөө эрүүл мэнд, амь насаа золиослон зүтгэх 200 мянган идэр залуус хэнд эх орноо даатган, хэнийг эх орноо хөгжүүлнэ гэж хэнд найдан, эх орноо үлдээж өөрсдөө эргэж ч харахгүйгээр хулжин одно вэ. Хайран сайхан биеэ гаргуунд нь хаян доромжлуулж, хоногийн хоолны төлөө биеэ үнэлж, харийн эрийн дор цусаа бузарлуулж юуны төлөө гутамшигтайгаар амьдрана вэ? Охид бүсгүйчүүд минь.

Монголын гал голомтыг бодсонгүй юу та нар халаглан харуусмаар юм. Хагас дутуу боловсорсон уу үгүй юу толгойгоороо хөл хийсэн залуус эрх мэдэл мөрөөдөн нам гэх мөнгөтэй баян олигархиудын сүлжээнд орж хулгайч, дээрэмчдийн замаар амьдарцгаана. Ханаж цадахгүйгээр хөрөнгө хураах хүсэлдээ донтох нь ямар их гутамшигт амьдрал гэгч нь энэ вэ? Монгол залуус минь. Бид эх орныхоо төлөө юу хийсэн болоод юу сурч гийгүүлсэн болоод юугаар эх орондоо тус хүргэсэн болоод ингэж хувиа хичээн зугаа цэнгэлээр хөөцөлдөн эмгэнэлтэйгээр амьдрана вэ?

Залуус минь бид өөрөө өөрсдийгөө хөөргөн магтсаар устгаж байна шүү дээ . Шуудхан хэлэхэд залуус та нар залуу насаа идэж ууж, наргиж цэнгэж, садарлан самуурч өнгөрөөж байна шүү дээ. Та нар эх орноо зугаа цэнгээний газар болгож энэ улс оронг янхан, архичдаар сэлбэж байна. Та нар нийгэмшээгүй зэрлэгээрээ байгаа адгуус шиг л аашилж байна. Та нар брэнд хувцас, гар утас, үнэтэй пүүз бүхэнд донтож харин ухаанаа ууж идэж байна. Монголын залуу үе монголын үр удам болсон та нар Монгол төрийнхөө тулах багана төвшитгөх эзэд нь гэдгээ мартажээ. Бид залуу хүмүүс тийм болохоороо туршлаггүй, үзсэн харсан юм бага гэхдээ бид юуг ч хийж чадахгүй гэсэн үг биш шүү дээ.

Бид өөрсдийнхөө төлөө бус улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө зүтгэвэл биднийг зогсоох хүч гэж хаана ч байхгүй. Юуг хүлээж юунд найдан хараагүй, сонсголгүй, дүлий хүний дүрээр амьдрана вэ? Монголын залуус минь хувиа бодож довоо шарлуулж харалган амьдарсаар нэг л хархад чинь эргэн тойрон чинь, эх орон чинь сүйрч хэн ч чамд туслахгүйгээр чи өөрөө ч хамт дуусах болно.

Юунд ийм арчаагүй байдалд байна вэ залуусаа хөнгөн амар амьдрал мөрөөдөж гэнэт нэг өдөр баяжих мэтээр сэтгэн өөрсдийгөө хөгжүүлэхгүй улам л доройтон зугаа цэнгэл хөөцөлдсөөр байвал энэ улс орныг хэн авч явах юм бэ? Сайн л бод, ухаар, ойлго Залуу хүн бол залуу хүн шиг байгаа ч шашинг бус мэдлэгийг шүтэж моралтай, зүйтэй, зөвтэй, хамтач энэрэнгүй байж эрч хүчээр дүүрэн залуу насаа хийж бүтээсэн зүйлтэй хүсэл тэмүүлэлтэй, зорьсон зорилготой дурсагдах нэр төртэй мөнхөлж үлдээгээч.

Эх орноо халуун дулаан сэтгэлээр хайрлан улс орныхоо төлөө зүтгэж ихийг бүтээж ихийг хийсэн ахмад настнуудаасаа сургамж сургаалийг нь аван хүмүүжиж, хүн төрлөхтний мэдлэгээс суралцан зөв бурууг ялгах чадвартай болж, өсөн торниж яваа бяцхан монгол үрсэд үлгэрлэл дуурайлал нь болж амьдрах хэрэгтэй бусуу

Монголын залуу үе л улс орныхоо төлөө зүтгэж улс орноо аврах юм гэдгийг ухамсарлаач Залуу насаараа хүч хийн чиний төлөө зүтгэж чиний төлөө амьдарья МОНГОЛ ЭХ ОРОН МИНЬ гэж хэлэх зориг зүрхтэй байгаач залуусаа

А.Ганбаатар

Эх сурвалж: tsagtur.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих