Засгийн газар нэг жилээ чимээгүйхэн өнгөрөөлөө
Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдан үйл ажиллагаагаа явуулаад нэг жилийн ой өчигдөр тохиолоо.
Анх 2012 оны УИХ-ын сонгуулийн дараа Засгийн газар бүрэлдэж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засгийн газрын бүтцийг УИХ-ыг чуулганаар танилцуулж байсан удаатай.
Засгийн газрын гишүүн, Шадар сайдад нэр дэвшсэн Д.Тэрбишдагва, Сангийн сайдаар Ч.Улаан, Эрүүл мэндийн сайдаар Н.Удвал, Эрчим хүчний сайдаар М.Сономпил, Байгаль орчин, ногоон хөгжлийн С.Оюун нар УИХ-ын хуралдаанд оролцогсдын олонхийн санал авсан байна.
Ингэснээр АН, ИЗНН, МАХН-МҮАН-ын “Шударга ес” эвслийн Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсан юм. Засгийн газар байгуулагдаад 100 хоногийнхоо ажлын тайланг сүр дуулиантайгаар тэмдэглэж байсан бол харин нэг жилийнхээ ойг чимээгүйхэн өнгөрөөлөө.
Учир нь сүр дуулиантай тэмдэглэх арга байхгүй юм. Улс орны эдийн засаг хүндхэн байдалд орж, төсвийн алдагдал хүлээгээд байгаа энэ үед нэг жилийн ой гэвэл ард иргэд ихээхэн ундууцах байх. Арайхийж дэнжигнэн байж нэг нас хүрсэн Засгийн газар нэг жилээ чимээгүйхэн өнгөрөөлөө. Харин ойндоо хүрч байгаа Засгийн газар тарж, дараагийн Засгийн газар байгуулагдах талаар л улс төрийн хүрээнийхний дунд яригдсаар байна.
URL: