Цусаа хандивлах үндэсний өдөрлөг болно
Энэ сарын 23-нд нийслэлд цусаа хандивлах үндэсний өдөрлөг болох юм байна.
Тус өдөрлөгийг Цус сэлбэлт судлалын үндэсний төв, “Сайн үйлс дэлгэрүүлэгч залуус” төрийн бус байгууллагын хамтран зохион байгуулж байгаа аж.
Хэрэв 17-60 настай, 45-аас дээш кг жинтэй, ямар нэгэн өвчин эмгэггүй бол энэхүү өдөрлөгт оролцож, цусаа хандивлаж болох юм байна.
Цусаа хандивлах үндэсний өдөрлөг Цус сэлбэлт судлалын үндэсний төв дээр энэ сарын 23-ны өдрийн өглөөний 08.00 цагаас эхлэх юм байна.
Дашрамд дурдахад, тогтмол цусаа өгдөг донор хүний бие эрүүл чийрэг, зүрхний шигдээсээр өвчлөх магадлал 30 хувь бага гэдгийг эрдэмтэд нотолжээ.
Нэг удаа 350-400 грамм цус өгөхөд 24 цагийн дотор нөхөгдөж, 21 хоногийн дотор эсийн төвшинд бүрэн төлждөг байна.
URL: