Номын сангууд ирэх сарын 15-наас үйлчилж эхэлнэ
Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан болон түүний харъяа салбар номын сангууд их засварт оржээ.
Нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй засварын ажил тавдугаар сараас өнөөдрийг хүртэл хийгдэж байгаа аж.
Барилга засварын ажлыг гүйцэтгэгч компани ирэх сарын 15 хүртэл дуусгаж хүлээлгэж өгөхөөр гэрээ хийсэн байна.
Иймд хичээлийн шинэ жил эхэлсэн ч түр хугацаагаар ч болов номын сангууд хэрэглэгчдэд үйлчлэхгүй юм байна.
Нийгмийн толь
URL: