ЮМ ДАГ УУ ДАА?

Ариунаа,_Буяндорж7878Манай нэртэй дуучин улсын гавъяат жүжигчин бүсгүй нөхрийнхөө бариулж байгаа байшинг харж хамгаалж байдаг манаачийндаа очоод зүүн орон дээр нь хумсаа будаад сууж байтал цагдаагийн баахан ажилтан орж очсон юм даг уу даа.Тэд зүгээр ч нэг орж очоогүй юм даг уу даа.Мөнөөх гавъяатын сууж байсан зүүн орны бүтээлгийг сөхтөл орон доогуур нь гавъяатын маань нөхөр элэг дөрвөөрөө хэвтэж байсан юм даг уу даа.Тэндээсээ гавъяатын маань нөхөр Ганц худаг руу ачигдчихсан юм даг уу даа.Нэг ийм мэдээ уншлаа.

За тэгтэл Эрдэнэс Оюутолгой гэдэг манай ганц том компанийн захирал маань Рио Тинто гэгдээд байгаа компанийн захиралд нэг захиа явуулчихсан юм даг уу даа.Тэгээд урт хушуу нь хүзүүгээ ороож, хөөрхий монгол захирал захидалдаа таварцаглаад унаж байгаа юм дагуу даа. Мундаг захидал бичсэн бололтой юм.Гэхдээ ажлаа өгөхдөө

-Би бие дааж бичээгүй ерөнхий сайд биччихээд намайг явуул гээд байхаар нь л явуулчихсанш дээ гэж хэлсэн гэнэ

.Одоо ч хүний жудаг хөгцөрсөн цаг даа.Урьдын сайн эрчүүд бол хамтарч хэрэг хийчихээд нэг нь хэргээ үүрч нөгөө нь хэрэгт орсон нөхрийнхөө ар гэр амьдралын хамаг хүнд хүчрийг үүрч дүүрч гардаг байсан юм гэнэлээ.Монгол захирал хам хэрэгтнээ нэрлэж байхыг бодоход нөгөөдөх нь урьд цагийн сайн эрчүүд шиг чалхгүй л нэгэн бололтой юмдаг уу даа.

За бас ийм нэг мэдээ уншаатахлаа.Эрт урьдын цагт юм даа.Социалист нийгэм гээч оршин тогтнож байх тэр эртний цагт шүү дээ.Сүүдэр шийнд жүжигчин сонгох гэж элбэг сарын ажил байсан гэнэ.Нэг дүрд тоглох жүжигчин олох гэж хичнээн ч хүн шалгаж үздэг байсан юм.Шалгуулаад тэнцээгүй ч шалгуулсан бүхэн сүүдэр шийнд тоглочихсон юм шиг хөөрч догдолдог байсан юм даг уу даа. Цагийн юм цагтаа гэж энэ л юм даа.Тэгж тэгж шилэгдсэн жүжигчид нь үнэхээр мундаг байсан юм уу яасан юм тэр цагийн сүүдэр шийнүүдийг өнөө үеийн залуус ч дууриагаад байдаг гэлцэх юм.Нөгөө сүүдэр шийг нь үзээгүй залуус хийдэг үйлдэл хэлдэг үгийг нь дууриагаад өнөө ч ярьж хийж явдаг юмдаг уу даа. Орчин үеийн гэмт хэрэгтнүүд цагдаад дуудагдангуутаа л хэн нэгэн рүү утасдаад

-Ахаа намайг авраарай гэж хэлчихээд цагдаагийн пургон руу ордог гэнэ.Тэгээд яахав цагийн юм цагтаа. Өнөөдөр бол өнөөдөр л шүү дээ. Өнөөдөр маань сүүдэр ший хийх гэж ёстой л цахимддаг болсон юм даг уу даа.Өглөө найман цагт хэн нэгний утас дуугарна.

-….гуай юу.

-Тийм хүү минь.

-Гялс манас киноны найруулагч Халтуурчин байнаа.Эгч авгай 10 цагт ирээд зурганд ороотох.

-Үгүй хүү минь би нэг кинонд явж байгаа арван нэгээс зурагтай юмсан.Тэгээд ч чиний киноны үгийг нь ч цээжлээгүй амьтан чинь яаж…

-Олон юм ярихгүй ээ эгч авгай.Гучин минутанд гялс авна.

-Бүгдийг чинь хядаад өгөе ээ гэсэн ганц өгүүлбэр хэлээд таварцаглаж унаад л болоо.

-За за тэгэе.Цахим сүүдэр шийний ерөнхий агуулга иймэрхүү юм даг уу даа.

Тэгээд үнэхээр ч бүх үзэгчийнхээ бөндгөрийг хагас дутуу хядаад л таварцаглаад уначихдаг ийм сүүдэр ший үзсэн үзэгчид нь үзвэрийн танхимаас гарч амжаагүй байхдаа л юү үзчихээд гарч яваагаа мартчихдаг болсон юмдаг уу даа. Хамгийн сүүлд ийм мэдээ унших шив дээ.

http://dayarmongol.com/index.php/2010-02-09-04-51-18/8270-%D1%8E%D0%BC-%D0%B4%D0%B0%D0%B3-%D1%83%D1%83-%D0%B4%D0%B0%D0%B0


URL:

Сэтгэгдэл бичих