Задгай болон бүхэл доллар нэг ханштай боллоо

f7adc0df011f3d04935834d7de413b51_LМонгол Улсад үйл ажиллагаа эрхэлж байгаа банк болон банк бус санхүүгийн байгууллага, валют арилжааны төвүүд 50 болон 100-ийн дэвсгэртээс доош гадаад валютыг худалдан авахдаа тухайн өдрийнхөөс доогуур ханшаар худалдан авдаг байсан.

Үүнийг ШӨХТГ-аас Өрсөлдөөний тухай хууль, Валютын зохицуулалтын тухай хууль болон хэрэглэгчдийн эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл хэмээн үзэж уг зөрчлийг арилгах шаардлага хүргүүлсэн юм. Үүнийг дагуу ихэнх банк, банк бус санхүүгийн байгууллага, валют арилжааны цэгүүд Монгол улсын хууль тогтоомжид нийцэж ажиллахаа мэдэгдэж, задгай валютыг тухайн өдрийн ханшаар худалдан авч эхэлсэн байна.

Саяхан ШӨХТГ-аас бүх банк, банк бус санхүүгийн байгууллагад шалгалт хийсэн бөгөөд хууль зөрчсөн үйлдэл гаргасан аж ахуйн нэгж гараагүй байна. Анх уг шаардлагыг банкуудад хүргэхэд зарим нь татгалзсан хариу өгч байсан ч саяхан хийсэн шалгалтын дүнгээр бүгд зөрчлөө арилгасан нь тогтоогдсон байна. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд задгай болон бүхэл доллар ижил ханштай боллоо.

Ч.Ариунболд

montsame


URL:

Сэтгэгдэл бичих