Шатахууны үнийг нэмэх санал гаргажээ
Шатахууны үнийг нэмэх тухай мэдээлэл гарч эхэллээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар уг саналыг нефтийн давамгай эрхтэй компаниуд гаргасан гэнэ.
Тэд саналаа Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт ирүүлсэн бололтой.
Тус газраас ойрын хугацаанд судалгаа хийхээр зэхжээ. Тодруулбал, шатахууны нөөц ямар байгаа, үнээ нэмэх болсон шалтгааныг нарийвчлан судлах ажлын хэсэг гарчээ.
Ямартаа ч нийгэмд дарамт учруулж болзошгүй энэ саналыг хяналтын байгууллагаас таслан зогсоох сонирхолтой байгаа гэнэ.
Б.Заяа
Зууны мэдээ
URL: