Гэрийн нөхцөлд ядаргаагаа эмчлэх
1. Уулын бор ятуу, тахианы махаар шөл хийж ууна.
2. Зуун наст, портвейн архи, зөгийн бал гурвыг 500 гр байхаар хольж өдөрт 3 удаа ууна.
3. Литр усанд цайны идээг сайн нүдэж буцалгаад унтахын өмнө цэвэр саванд хийж битүүлэн 10 минут суу.Үүнийгээ гурван орой дараалан хий.
4. Хонины ясны шөлөөр 3-н орой дараалан биеэ угаах.
5. Шүдлэн хонины толгой битүүгээр чанаж шөлийг нь уух. Толгойгоо чанахдаа хамар чихээр нь сармис хийж амтлаж уур гаргахгүй битүү саванд хийж 3-4 цаг чанана.
6. Үе мөч даарч хөрдөг хүн хавар үндэс хөдлөх үеийн хонины халуун сэвсэнд суух. Үүнд: хөхүүл эх, сав авахуулсан хүн сууж болохгүй.
7. Тарваганы махаар хорхог хийж идэх. Шөлийг уух.
8. Адууны шинэ махаар шөл хийж уух, мөн хуушуур хайрч идэх.
9. Шар тосонд хуушуур хайрч идэх, гарын өндгөөр халуун барих, хөлийн уланд жигнэх сайн.
10. Халуун сүүгээр хөлөөс өвдөг хүртэл шавших. Мөн бүтэн биеэр сүүнд орох 30 минут, гурван орой орно.
11. Хорхог боодогны чулуугаар нуруундаа жин тавих юм уу гартаа барих сайн.
/Emch.mn/
URL: