Долоон компанид хувьцаа эзэмшдэг М.Энхболд дөрвөн жилийн өмнөөс сурталчилгаагаа эхлүүлдэг гэнэ

146132011923115113МАН –ынхамгийн нөлөө бүхий чинээлэг эрхмүүдийн тоонд багтдаг байсан Н.Энхбаяр, Сү.Батболд, С.Баяр, Ө.Энхтүвшин гээд намынхаа болон төрийн өндөр дээд албыг хашиж байсан томоохон эрхмүүдтэйгээ хамгийн эвтэй ажиллаж өдгөө нам гүмхэн УИХ-ын дэд даргын суудалд тухлах болсон М.Энхболдыг хотын газрын наймааг цэцэглүүлсэн гэдэг.  Тодруулбал Нийслэл хотын газрын наймаа 1999, 2000 оноос хойш цэцэглэж эхэлсэн түүхтэй. Энэ үе бол М.Энхболдын Нийслэлийн засаг даргаар ажиллаж эхэлсэн үе байв. М.Энхболдыг хотын захирагчаар ажиллаж эхэлснээс хойш нийслэлийн газрын наймаа эхэлсэн хэмээн үздэг. Харин хотын дарга байхдаа хийсэн хамгийн том ажлынхаа нэгээр Сүхбаатарын талбайн асфальтыг хуулж одоогийн боржин чулуугаар гоёсныгоо хэлдэг.

Магадгүй олон хүний амь насыг авч одох болсон, амь насыг нь заналхийлэх болсон зарим барилгын газрын зөвшөөрлүүд ч түүнийг дарга байхад олгогдсон гэх ч үүнийгээ өөрөөсөө хөнгөхөн түлхээд хаячихдаг чадвартай нэгэн. Хотын дарга байхдаа газрын зөвшөөрлийг баруун солгойгүй цацаж байх хойгуур нь хөдөөнөөс их нүүдэллэгсэд ирж өнөөгийн Утаатай Улаанбаатар ямар ч бүтэц, төлөвлөлтгүй шавж эхэлсэн юм даг.

Нэгэн удаа Буян Жагаа “Таныг газрын наймааг цэцэг­лүүл­сэн, авлигын загал­майл­сан эцэг гэдэг. Энэ үнэн үү” гэж асуусан. Тэгэхэд М.Энхболд “Б.Жар­галсайхан гишүү­ний асуултад хариулъя. Таныг ингэж бодож яваад харамсаж байна” гэж хариулсан юм. Хариуд нь “хэрүүлч” Жагаа юу ч хэлээгүй юм даг. Энэ бол “хүчирхэг” хүний товч хариулт гэж түүнийг гадарлах нэг нь дүгнэсэн биз.

Хотын дарга, Шадар сайд, Ерөнхий сайд, УИХ-ын дэд дарга гээд Ерөнхийлөгчөөс бусдыг хийж үзсэн тэрээр газрын наймаанаас өөрөөр муулуулаад байдаггүй ч нөлөө бүхий нэгэн гэдгийг зарим нэгэн зүйл баталдаг.

Түүнийг баян, хөрөнгөтэй гэж цөм ярьдаг ч чухам яг ямар ямар хөрөнгөтэй вэ гэдэгт тэр бүрчлэн хариулж эс төвдөнө. Зарим нэг нь түүнийг хотын мэр байхдаа газрын наймаа, лицен­зийн арилжаа, тендерийн луйвраар маш их хө­рөн­гөжсөн, жинхэнэ төрөөс төрсөн тэрбумтан гэлцдэг. Түүний хамгийн сүүлд өгсөн хөрөнгө орлогын мэдүүлгээр М.Энхболд 320 сая 268 мянган төгрөгийн орлоготой­гоор УИХ-ын бусад дэд дарга нараас манлайлжээ. Тэрээр хоёр орон сууцтай бөгөөд “Улаан­баатар зочид” буудал, “Говь”, “Зоос гоёл”, “Женко тур бюро” зэрэг долоон компанийн хувьцаа эзэм­шигч аж.Сарын нэг сая ч хүрэхгүй цалинтай хүн ямар арга замаар ингэж хөлжсөнөө зайлшгүй тайлбарлах үү­рэг­тэй, эх үүсвэрээ дэлгэж чадахгүй бол ял эдэлдэг хуультай, гадаадад.

Монголын морин спорт, уяачдын холбооны тэргүүн, Монголын сүмо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч хүртэл болж явсан М.Энхболдын морь олон ч наадамд айрагдаж, хүү нь хүртэл түүний замналаар хурдан морьдын эзэн болсон юм билээ.

Тэрээр сонгуульд Төв аймгаас нэр дэвшдэг бөгөөд сонгуулиар гармагцаа л намынхныгаа болоод ард иргэдийг нь цайлаад эхэлдэг гэнэ. Тодруулбал, цагаан сар, наадам, шинэ жил, намын баяр уулзалт л болмогц өөрийн зураг, гарын үсэгтэй хуанли, аяга, бугуйн болоод ширээний цаг, жижиг судрууд бэлэглэдэгээс харвал бэл бэнчинтэй ч бололтой, аливааг эртнээс төлөвлөдөг нэгэн бололтой.  Үүнээс харахад тэрээр УИХ-д багтмагцаа л сурталчилгаагаа чимээгүй эхэлдэг бололтой юм.

Өдгөө намын дарга болоод нөхөд явсан хүмүүс нь иргэдийнхээ харыг төрүүлжшүүх, прокурорт хэд хэд шалгагдаж, зарим нь бүр ял эдлээд байхад 76-даа багтаж, бас ч үгүй даргын суудалд товойн харагдах юм М.Энхболд. Түүний талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээлэл гэвэл намын даргын суудлын төлөөх нэр дэвшигчидээс хамгийн өндөр магадлалтай байгаа бөгөөд ирэх аравдугаар сард баталгаажуулах л үлдээд байгаа гэх “бор шувуу” нисч эхэлсэн байна.

Шуурхай.мн


URL:

Сэтгэгдэл бичих