Хятад улсад Монгол наймаачдын эрх ашиг хөндөгдвөл ШӨХТГ зохицуулахаар боллоо

Хятад улсад Монгол наймаачдын эрх ашиг хөндөгдвөл ШӨХТГ зохицуулахаар боллоо

Засгийн газрын тохируулаагч агентлаг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь гадны ижил төстэй байгууллагууд Өрсөлдөөний тухай хуулийг хэрэгжүүлэхэд тулгарч буй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэж байгаа байдалтай танилцах, туршлага судлах, мэдээлэл солилцох, байгууллагын боловсон хүчний чадавхийг дээшлүүлэхэд ихээхэн анхаарч ажиллаж байгаа билээ.

Дээрх ажлын хүрээнд ШӨХТГ-ын дэд дарга А.Ариунболд БНХАУ-ын Үйлдвэр, Худалдааны яамны дэд сайд Сүн Хунжи нар БНХАУ-ын Бээжин хотноо Монгол улсын Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, БНХАУ-ын Үйлдвэр, Худалдааны яам хоорондын хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

Энэ уулзалтын үеэр Хятад улсын ижил төст байгууллага нь хэрэглэгчийн эрх ашиг, тэр дундаа тус улсад худалдаа эрхэлдэг монгол иргэд болон хэрэглэгчдийн эрх ашиг хохирсон тохиолдолд хэрхэн хамгаалах талаар анхааран авч хэлэлцэхээр боллоо.

Хоёр улсын дээрх байгууллагууд нь 2008  оноос хамтын ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд энэ хугацаанд БНХАУ-ын дэд сайд тэргүүтэй төлөөлөгчид удаа дараа айлчлан хамтран ажиллах гэрээнд заасан үүргээ биелүүлэхэд хууль эрх зүйн хувьд саадгүй болох алхмууд хийгдэж байна.

М.Жаргал


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих