Агаарын чанар хэмжигч суурин харуулыг шинэчлэнэ
Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас “Агаарын бохирдол хэмжигч суурин харуулын автомат төхөөрөмж” нийлүүлэгч сонгон шалгаруулах нээлттэй тендер зарлаж байна.
2009 оноос Улаанбаатар хотын 4 цэгт суурин харуулын тоног төхөөрөмжийг байрлуулж, 24 цагийн турш хэмжилт судалгаа хийсний үндсэн дээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн.
Японы “Horiba” компанид үйлдвэрлэгдсэн эдгээр тоног төхөөрөмжийн ашиглалтын хугацаа дууссан тулдэвшилтэт технологи бүхий хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдийг худалдан авч, мэдээллээ шинэчлэх улмаар төсөл хөтөлбөрийн үр дүнг дүгнэх, цаашид баримтлах бодлого төлөвлөгөөг боловсруулах шаардлагатай болжээ.
Тендерийн нээлт 9-р сарын 13-ны өдөр болох бөгөөд гэр хорооллоос үүдэлтэй түүхий нүүрсний бохирдол, автомашинаас ялгардаг азотын хийг хэмжих тус бүр 4, 4 тоног төхөөрөмж нийлүүлэх боломжтой аж ахуйн нэгжүүдийг урьж байна гэж Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас мэдээллээ.
URL: