МАН-ын шинэчлэлийн хороо Хөвсгөл аймгаас гараагаа эхэллээ

МАН-ын Шинэчлэлийн хороо 2013.08.19 ны өдөр Монголын хойморь нутаг болох Хөвсгөл аймгийн Мөрөн хотод шинэчлэлийн өргөөг барьлаа. Энэ үеэр МАНын шинэчлэлийн хорооны Бодлогын зөвлөлийн дарга Т.Аюурсайхан “Намаа аваръя, төрөө эрүүлжүүлье, нийгмээ хөгжүүлье”  улс төрийн илтгэл тавьж нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ.
Хэлэлуүүлэгт ирсэн хүн бүхэн намаа шинэчилж, бодлогоо өөрчилөх нь яах аргагүй зүй ёсны хэрэг хэмээн үзэж ялангуяа шинэ залуу үеийн залууст намын үнэн түүхийг сурталчилан таниулах,намын дотоод бүтцийг шинэчилэх,хариуцлагын тогтолцоог хэвшүүлэх, намын анхан шатны байгууллагуудыг бэхжүүлэх зэрэг олон санал шүүмжлэлийг намын ахмад болон залуу гишүүд хэлж байсан юм.
МАН-ын Шинэчлэлийн хорооноос боловсруулсан “Бодлого, шинэчлэлийн хөтөлбөр”-ын найман зорилттой танилцсан намын гишүүд дуу нэгтэй дэмжиж байлаа.
МАН-ын Шинэчлэлийн хорооны залуустай уулзаж танилцсан Хөвсгөл аймгийн нутгийн иргэд тэднийг дэмжиж байгаагаа илэрхийлээд цаашид ч мөн энэ эрч хүчээрээ эрчимтэй ажиллахыг захиж байлаа.
“МАН-ын Шинэчлэлийн хороо орон нутагт” хөтөлбөрийнхөө дагуу Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн төлөөлөгчидтэй уулзаж, шинэчлэлийн өргөөгөө барьж, гишүүд дэмжигчидтэй уулзах аянаа үргэлжлүүлж байна.
 Н.Оюун-Эрдэнэ

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих