Шинэ захирлууд ажлаа хүлээн авлаа

Өнгөрсөн долоо хоногт Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар Төрийн өмчийн их сургуулиудын захирлыг сонгон шалгаруулалтаар томилох шийдвэр гарсан . Сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноо авсан хүмүүс захирлаар томилогдсон байна.
Албан тушаалаа баталгаажуулсан шинэ захирлууд өнгөрсөн баасан гаригаас ажлаа хүлээлцэж эхэлжээ.  ЭМШУИС-ийн захирал Г.Батбаатар, ХААИС-ийн захирал Т.Хэрүүга нар өнгөрсөн баасан гаригт ажлаа хүлээж авчээ.
Харин МУИС-ийн захирал А.Галтбаяр, ШУТИС-ийн захирал Б.Очирбат нар тус сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан бол өчигдрөөс албан ёсоор захирлын албыг хаших боллоо. Түүнчлэн төрийн өмчийн их сургуулиудын захирлуудыг дөрвөн жилд нэг удаа сонгон шалгаруулалтаар томилж байхаар болжээ.

URL:

Сэтгэгдэл бичих