Б.Хурцыг ТЕГ-ын даргад зүтгүүлэв үү

hurts_320-middleОлон улсын хууль, шүүхэд “хүн хулгайлагч” нэрээр данслагдсан АТГ-ын дэд дарга Б.Хурц Тагнуулын ерөнхий газрын дарга болж магадгүй гэнэ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж түүнийг Англиас авчирч албан тушаалд томилсон шигээ энэ удаад ч гэсэн эх орны тусгаар тогтнол, аюулгүй байдлыг сахин хамгаалах байгууллагыг удирдуулахаар зэхэж байгаа сурагтай.

Уг нь Тагнуулын ерөнхий газар Засгийн газрын шууд харъяанд үйл ажиллагаа явуулдаг зарчимтай. Удирдлагыг нь хүртэл Засгийн газрын хуралдаанаар чөлөөлж, томилдог.

Хэрэв Засгийн газрын харъяа байгууллагад Ц.Элбэгдорж өөрийн хүнээ томилуулбал Н.Алтанхуяг сайдын байр суурь ганхсан болохыг ч давхар харуулах бололтой.

Ц.Батболд

Зууны мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих