Л.Эрдэнэчимэг: Тусгай дэлгүүрээр архи худалдаалдаг болно

10705_886-УИХ дахь эмэгтэйчүүдийн бүлгийн гишүүдээс санаачилсан Тамхины хяналтын тухай хууль хэрэгжиж байгаа. Энэхүү хуулийн хэрэгжилтийн талаар санал бодол, шүүмжлэл нэлээд байх шиг байна?

-Мэдээж шинээр батлагдан хэрэгжиж байгаа хуульд шүүмжлэх зүйл гаралгүй яахав. Гэхдээ магтаал нь илүү байгаа. Олон нийтийн газар болон хоолны газар тамхи татахаа больсон нь бүх нийтийн талархлыг хулээж байгаа. Бас санал, шүүмжлэл ч хэлэгдэж л байна.

-Архины хяналтын тухай хууль ямар шатандаа явж байгаа вэ. Хэзээ батлуулах бол?

-Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлт энэ намрын чуулганаар хэлэлцэгдэж эхлэх естой. Намрын чуулганаар батлуулаад хуулийн сурталчилгаа хийх 3-6 сарын хугацаа гаргавал дараа жилийн хавраас хэрэгжиж эхлэх боломжтой юм гэж харж байна.

-Манайхаас бусад өндөр хөгжилтэй орнууд архидалттай хэрхэн тэмцдэгийг судалж хуулийг боловсруулсан байх. Хаанахын хуулийг судалж хуулийн төслийг боловсруулав?

-Баруун Европын орнууд, АНУ, Канад, Бразил, Австрали улсуудын хуультай танилцсан. Хуулийн гол заалт нь архи худалдаалах худалдааны цэгүүдийг тусгаарлах асуудал байгаа. Энэ хуулиар зөвхөн тусгай дэлгүүрээр архийг худалдаална. Одоо бол 300 хүн тутамд нэг архи худалдаалдаг дэлгүүр оногдож байгаа. Шинэ хуулиар энэ хүрээг хумиж 5000 хүн тутамд ч юм уу нэг байхаар зааж өгнө. Эхний жилдээ хүнсний дэлгүүрүүдэд шар айраг вино зэрэг алкохол багатай ундаа зарахыг зөвшөөрнө. Харин хоёр дахь жилээс бүх төрлийн спиртэн бүтээгдэхүүнийг зөвхөн тусгай дэлгүүрээр зарна. Архины дэлгүүрийн эрх авах үйл ажиллагаанд оршин суугчдыг татан оролцуулна. Тухайн хорооны иргэдийн олонхийн саналыг авсан байршилд нээх эрхтэй байна. Архи борлуулах цэг нь дотор гадна камертай байх бегеед хамгийн ойрын цагдаагийн хэлтэстэй холбогдоно. 21 нас хүрээгүй иргэнд архи борлуулсан бол дахин авах эрхгүйгээр эрх цуцална. Нээх хаах цагийг хуульд заана.

-Архи, ундааны бизнес эрхэлдэг улстөрч цөөнгүй. Архины хяналтын тухай хуулийг батлуулах гэхээр ямар нэгэн лобби орж ирдэг.  Жишээлэхэд тамхины хуулийг олон жил дарсан шүү дээ?

-Ямар ч бизнестэй байсан улстөрч хүний нэг чухал хариуцлага бол бух нийтийн төлөө гэсэн сэтгэл байх. Лобби хийх улстөрч гарахгүй гэдэгт итгэж байна. Эмэгтэйчүүдийн бүлгээс гардан хийж батлуулах хууль учраас лоббид автахгүй.

-Тамхины хяналтын  тухай хуультай адилхан архины хяналтын тухай хуульд архи уух газрыг нь заах уу?
-Мэдээж гудамжинд ил задгай ууж болохгүй. Цэнгээний газар зохицуулагдсан цагийн хүрээнд ажиллана. Машинд архи уухыг хорино.

-Хуулийн төсөл ярихаар архи үйлдвэрлэгчид эсэргүүцнэ байх. Бизнес эрхлэгчдийн эрхэнд халдахгүйгээр хуулийн зохицуулалтаар архидалтыг багасгах ямар боломж байна вэ?

-Маш олон жижиг дэлгүүрүүдийн эрх ашиг хөндөгдөнө. Тиймээс бид хамтарсан хэлэлцүүлгүүдийг хэд хэдэн удаа хийнэ гэж төлөвлөж байгаа.

http://mongolcomments.mn/index.php?pid=54&sec=view&id=10705


URL:

Сэтгэгдэл бичих