Үр тарианы болцноос үүдэн ургац хураалт оройтож магадгүй

urgats_huraalt-middleЭнэ жил үр тарианы болц оройтсоноос ургац хураалтын ажил төлөвлөснөөс сунаж магадгүй байна.

Албаныхны мэдээллээр улсын хэмжээнд ургацын урьдчилсан тогтоолтыг хийгээгүй байгаа аж. Тэгээд ч энэ зун хур бороо их байгаа учраас ургац хураалт төлөвлөснөөс оройтох төлөвтэй байгаа юм байна.

Дашрамд дурьдахад, өнгөрсөн сарын сүүлээр Сэлэнгэ аймгийн Түшиг, Баруунбүрэн, Сайхан сумдад бороо их орсны улмаас 1000 гаруй га талбайн ургац бороонд цохиулсан талаар мэдээлж байсан билээ.

Улмаар энэ жил 200 гаруй га талбайн ургацыг хураан авах боломжгүй болж байгаа аж.

Энэ жил улсын хэмжээнд төмс 13.8 мянган га, хүнсний ногоо 7.1 мянган га-д тариалжээ. Яамны зүгээс энэ жилийн хүнсний ногооны дотоодын хэрэгцээг 70 хувь, 2016 он гэхэд 100 хувь хангахаар төлөвлөж байгаа юм.


URL:

Сэтгэгдэл бичих