Сексийн 15 дvрмээс бvрдсэн дурлалын тухай хууль байдаг юм байна
Єєрийн биеэ бvрэн эзэмдэн захирч, хэт халуун биш, хэт хvйтэн биш, хэт цатгалан биш, хэт єлсгєлєн биш байвал янаглалын ажил тун сайхан бєгєєд ашигтай байна” гэжээ. Эдгээр нь єнєєгийн хvмvvст зарим талаараа тєдий тохиромжтой бус байж болох юм. Гэвч юутай ч гэсэн 15 дvрмээс бvрдсэн дурлалын тухай хууль байдаг юм байна.
Нэгдvгээр дvрэм
Жинхэнэ янаг дурлалын ажлыг яг эхлэхээс нь 48 цагийн ємнє эхэлдэг гэдэг. vvнийг ойлгохыг хичээе л дээ. Олон хос гэр бvлийн маргаанаа хєнжил дотроо шийдвэрлэх буруу зуршилтай байдаг. Нєхєр эхнэр хоёр эхлээд ууртай нь аргагvй “учраа ололцож, асуудлаа шийдвэрлэчихээд” дараа нь хэн хэндээ жаргал єгєхєєр орондоо орно гэдэг тийм сайхан байх нь юу л бол. Тийм учраас энэ дvрэм бол урьдчилан сануулж буй хэрэг юм.
єєрєєр хэлбэл маргаантай vедээ секс хийх хэрэггvй гэсэн vг. Тэр байтугай нэлээн тvрvvнд нь муудалцаад бараг мартах гэж байсан ч заавал секс хийж, тvvгээрээ эвлэрэх гэж чармайгаад хэрэггvй. Энэ дvрмэнд єєр нэгэн, бие махбодын ач холбогдол бий. Хэрвээ танд єдєр бvр секс хийх гарцаагvй шаардлага байхгvй л бол заавал зvтгээд байх шаардлагагvй юм. Хvн бvрийн бие махбодын дахин сэргэх хугацаа харилцан адилгvй л дээ. Заавал 48 цаг байх ёсгvй. Гэхдээ сексийг хэтрvvлэх нь хvний дур таашаалыг бууруулах хортой байдаг юм.
Хоёрдугаар дvрэм
Сексийн уур амьсгал бол яг хайр дурлалын тоглоом байх ёстой. Саад болж болохуйц єдєр тутммын аар саар ажлыг урьдчилаад бvгдийг хийчихсэн байх хэрэгтэй л дээ. Гэтэл бид яадаг билээ? Хувцас угаах, хоол хийх, ємд индvvдэх, оймс нєхєх гээд есєн шидийн ажил… Энэ бvхнийхээ ард бас секс хийнэ. Секс бол єдєр тутмын жирийн нэг зvйл бус, онцгой чухал vйл явц гэж хандах хэрэгтэй. Унтлагын єрєєндєє таазанд нь толь хийж, хананд нь сийлбэр хадах мэтээр сэтгэлд таатай онцгой нєхцєл бий болгосон байвал тун сайн. Энэ зєвлєгєє олон хvний хувьд инээдтэй санагдаж болох юм л даа.
Гэхдээ ядаж л зєвхєн сексийн vед асдаг бvдэгхэн гэрлийг олоод тавьчихаж болно биз дээ. Толгой дээр чинь ном уншихад ч, юм нэхэхэд ч, тааруухан хийсэн ганцхан бєєрєнхий гэрэл л Энэ зєвлєгєєний гол утга нь сэтгэл зvйн тохь тух нэн чухал гэдгийг л харуулж буй хэрэг. єєрєєр хэлбэл нууцлаг, ёс тєртэй онцлог байдлыг бий болгож, vvний тулд мэдрэхvйн бvх эрхтэн, тvvн дотор хараагаа ч бас ажиллуулах хэрэгтэй юм л даа.
Гуравдугаар дvрэм
Цадталаа идсэний дараа загас наадуулах огт хэрэггvй. Энэ ч бас физиологийн vндэстэй юм. Хурьцал бол биеийн тодорхой хэсгvvдийн цусны эргэлтийг нэмэгдvvлдэг гэдэг шvv дээ. Жишээ нь єєх ихтэй гахайн хэрчим мах идсэн бол тvvнийг боловсруулах гэж хоол боловсруулах эрхтнvvдэд ихээхэн хэмжээний цус шаардлагатай болно. Харамсалтай нь бид энэ дvрмийг байнга л зєрчиж байдаг. Хэтэрхий баялаг оройн хоол гэртээ иднэ, эсвэл зоогийн газар орж ходоодоо элдэв зvйлээр дvvргэнэ. Харин дараа нь хоол дvvрэн чихсэн ходоодоо таг мартчихаад амжилтгvй ч болж магадгvй гэдгийг нь vл хайхран секс хийх гэж оролдоно гээч!
Дєрєвдvгээр дvрэм
Хэрвээ та хэтэрхий хєєрч баярласан юмуу гуньж уйтгарласан байгаа бол сексээс татгалзах хэрэгтэй. Сэтгэл санааны сайн муу бvх л хєдлєл аль аль нь секст ихээхэн нєлєєлдєг гэдгийг сануулъя. Жишээ нь секст ихээхэн нєлєєлж болох зарим байдал гэвэл, муу нь ажил дээр гарсан хэрvvл, сайн нь гэвэл єчнєєн жил хvлээсэн байрныхаа эрхийн бичгийг маргааш авах гэж сэтгээл тогтож ядаж байх гэх мэт байна л даа.
Мэдээж хэрэг дvрэм бvрийг сохроор дага гэсэн vг биш шvv дээ. Хамгийн гол нь орондоо байхдаа хайр дурлалын ийм гайхамшигт мэдрэмжийг нєхєртєє (эхнэртээ) бvрэн зориулж, єєрсдийнхєє мэдрэмж, сэтгэл хєдлєлийг анхаарах хэрэгтэй гэдгийг л ойлгох нь чухал юм.
Тавдугаар дvрэм
Хэрвээ гурван хундагаас илvv согтууруулах ундаа уусан бол сексийн талаар бодох ч хэрэггvй. Жаахан уучихсан байхад секс илvv сайхан болно гэдэг нийтлэг ойлголт байдаг нь тун буруу. Согтууруулах ундаа бол биеийг сулруулдаг бодис учир сексийн чалхыг сайжруулдаггvй юм.
Зургадугаар дvрэм
Бэлгийн харьцаанд орохын ємнє бие засах хэрэгтэй. Дорны анагаах ухаанд бєєрийг бэлгийн vйл ажиллагааны чухал эрхтэн гэж vздэг байна. vнэхээр ч тийм. Учир нь бєєр хvний бие махбодод олон vvрэгтэй дотоод шvvрлийн булчирхайн vйл ажиллагаанд нєлєєлдєг. Давсаг дvvрэн байх нь сексийн мэдрэмжийг єєрчилж орхидог тухай бvр ярихын ч хэрэггvй.
Долдугаар дvрэм
Цаг агаарын байдлыг анхаарч vз. Цаг уур болоод биеийн био хэмнэлийн тухай Климатобиоритмология гэдэг шинжлэх ухаан хvний биемахбодын амьдрахуйн шинж байдлыг цаг агаарын єєрчлєлттэй холбон судалдаг байна. Гэхдээ заавал шинжлэх ухааны онол ярилгvй угаасаа цаг агаарыг аливаа єєрчлєлтийг онцгой мэдэрдэг биетэй хvмvvс байдаг шvv дээ. Зарим ед сексийн чадавхи нь санаанд оромгvй єндєрсєх нь ч бий. Тиймээс аз турших хэрэггvй л юм л даа.
Наймдугаар дvрэм
Бэлгийн харьцаанд орохоос 2 цагийн ємнє, мєн дараа нь нэг хэсэг хугацаанд биеийн хvчний хvнд ажил хийхгvйг хичээх хэрэгтэй. Энд олон тайлбар илvvц биз. Хурьцлын ємнє хvнд ажил хийснээр биеийн хvч тамир суларна, дараа нь бол сексийг vйлдэл дууссан тєдийгєєр боллоо гэж vзэхгvй, хос хоёр нэлээд хугацаанд тайван, сэтгэл хангалуун байдалд хамт байх нь чухал байдгаас тэр.
Есдvгээр дvрэм
Сэрэл хєдєлгєх хиймэл аргуудыг болж єгвєл хэрэглэхгvй байвал зvгээр. Доргионт цочроогч, хиймэл бэлэг эрхтэн гээд тєрєл бvрийн хэрэгсэл бишгvй л даа. Секс-шопуудад элдэв янзын хєхvvлэгч, наадаг навч гээд элдэв зvйлийн бараа байдаг. Дорно дахины сексийн ухаанд тэдгээрийг хэрэглэх нь хамгийн багаар хэлэхэд л ердєє л “тэнэг явдал” гэж vздэг. Эр хvн vнэхээр єєрийгєє тєгєлдєржvvлье гэж хvсч хичээвэл ямар ч асуудлыг шийдэж чадна. Гол нь техник арга барилдаа байгаа юм биш, эр хvн сэтгэл зvйн харилцааг хэрхэн тогтоож, хэр зэрэг ухаалаг хєдєлж, бvсгvйгээ “хайлуулахад” л оршиж байгаа юм.
Аравдугаар дvрэм
Сексийн дараа шууд ямар нэгэн усан эмчилгээ хийж болохгvй. Энэ тухай ярихад тэгээд эрvvл ахуй, ариун цэврээ яах вэ? гэж хvмvvс гайхашран бодож болох юм. Тэгвэл загас наадуулахын ємнє заавал шvршvvрт орох хэрэгтэй байдаг юм. Харин дараа нь бол єєр хэрэг. Сексийн дараах тэр гайхамшигт мэдрэмж нь зєвхєн тааламжтай зvйл биш, бас эрvvл мэндэд тустай зvйл гэдгийг дорны ухаанд тэмдэглэдэг. Дууслаа л бол vсэрч босоод л шvршvvрт гvйж ороход энэ гайхамшигт мэдрэмж, байдал оргvй алга болдог.
Арван нэгдvгээр дvрэм
Сексийн vед эр бэлэг эрхтнийг аажим, нямбай оруул. Шадар цэргvvдийн илдний тvлхэлт шиг байж болохгvй.
Арван хоёрдугаар дvрэм
Хос хоёрын хэн нэг нь євдсєн байвал тур нь бага зэрэг идэвхгvй байх хэрэгтэй. Энд тvрvvчийн дvрмийн нэгэн адил онцгой тайлбар хэрэггvй байх. Мэдээж сульдсан биеийг хэт ачааллаар зовоох хэрэггvй шvv дээ. Гэхдээ Хятадын зарим эх сурвалжид сексийн тодорхой зарим аргуудыг эмчилгээ гэж vздэг.
Арван гуравдугаар дvрэм
Бэлгийн харьцааг механик ажил, vйлдэл болгочихож болохгvй. Нэг хэвийн хэвшмэл байдал хайрыг сєнєєдєг. Хос бvрт єєр єєрийн тодорхой дадал байдаг ч сексийг цагийн хуваариар хийж болдоггvй. Эмчид хандсан нэгэн тохиолдлыг хэлье л дээ. Дунд насны нэгэн эр эмчид иржээ. Тэрээр эхнэртэйгээ хорин жил амьдрахдаа зєвхєн Даваа, Пvрэв гаригт секс хийдэг байж. Саяхнаас Пvрэв гаригийн секс нь огт болж єгєхгvй болж эмчээс тусламж эрж ирсэн нь энэ байв. Ярилцах явцад тvvний ажилладаг сургууль дээр Пvрэв гариг болгон тун ярвигтай хурал хийдэг болсон байж. vvнээс амархан юм гэж юу байх вэ дээ?
Эхнэртэйгээ ярилцаад л єєр єдєр секс хийдэг болчихсон бол болох нь тэр шvv дээ. Тvvний оронд Пvрэв гаригуудад бэлгийн чадавхийг минь сайжруулж єгєєч гэж эмчид ирж байх. “Улиг болсон секс” гэж нэг ойлголт байдаг л даа. Гэтэл хосуудын сэрэл гэнэт хєдєлж дур тачаал нь хvрвэл яах вэ? Нєгєє хуваарьтай єдрєє хvлээгээд тас хавчаад єнгєрєх хэрэг vv? Харин тvvний оронд тэр гайхамшигт мэдрэмжийн тєлєє галзуурсан нь дээр биш vv?
Арван дєрєвдvгээр дvрэм
Сексийн элдэв тєсєєлєл, зєгнєлийг дур хvсэл єдєєх хэрэгсэл болгон ашиглах нь тун дэмий зvйл юм. Сексийн хувьд ямар нэг асуудалтай хvмvvстэй ярилцаж байхад тэдний олонх нь, єєр хэн нэгэн хамтрагчийн талаар, жишээлбэл алдартай жvжигчдийг тєсєєлж ярьдаг нь тодорхой болдог. Секс гэдэг бол жирийн харилцааны vргэлжлэл юм гэдгийг мартаж болохгvй. Энэ л энэгл жиийн харилцаан дунд эхнэр, нєхєртєє єєр дvр тєрх хиймлээр бий болгох нь аюултай vр дагаварт хvргэдэг. Бод л доо. Нvдээ аньж хэвтээд л Брижит Бардог тэвэрч байна гээд мєрєєдєж, мєрєєдєж нvдээ нээгээд харахад эхнэр чинь л дэргэд чинь байна шvv дээ. Харин мєрєєдєл бодит байдлаар солигдох энэ хурц байдал нь сексийн хувьд томоохон цохилт болдог байна.
Арван тавдугаар дvрэм
Орон дээр хэдэн дэр байх нь бас л чухал асуудал. Харин одоо л бид сексийн байрлалын тухай ярих гэж байна. Загас наадуулах байрла vнэхээр олон янз, тэгээд ч сексийн ханамж авахад энэ нь чухал vvрэгтэй. Харин vvнд дэрнvvд танд тусалж чадна шvv. Хэдийгээр тоглоом ч гэсэн, урд нь ивvvртэй буйдан vйлдвэрлэдэг байхад сексологич эмч тун ховор байсан гэж ярьцгаадаг. Харин дашрамд сонирхуулахад нєхєртэй хvvхнvvдэд зориулсан тусгай жинтvvг захиалгаар хийдэг байсан гэдэг шvv.
Энэ дvрмvvд тун ч энгийн байгааг харж байгаа биз дээ? Ганцхан тэднийг ойлгож, єєрийн болгож авах нь л чухал. Ер нь Дорно дахины сексийн сургаалын гол зарчим нь єєрийн боломжоо дээд зэргээр ашиглах явдал гэж vздэг юм.
URL: