Өвчтөнүүд өлсөж байна

527-1376874500zuragШударга ёсны төлөө худлаа ярьж зөвхөн цаасаар ажилладаг Удвал сайд гуай Засгийн Газраа татаж унагахаар шийджээ. Түүний хариуцлагагуйн улмаас олон эх, хүүхэд эмнэлэгт нас барж, хөрөнгө оруулалт тэр чигээрээ зогсож хөдөөгийн эмнэлгийн барилгууд  балгас болж гүйцлээ.
Хүн аймаар хэд хэдэн жишээг нар мандах зүүн зүгээс эхлэн баримттайгаар өгүүлье. Харин энэ бүхэнтэй Удвал сайд өөрөө холбоотой.Дараах баримт бүрийг эдийн засгийн цагдаа, авилгатай тэмцэх газар шалгах нь зүйтэй. Эс шалгаваас ардчиллын нэр хүнд улам сүйрэх болно.
1.    Шархадны эмнэлэг:
-       Төсвийн олон сая төгрөгийг Удвал сайд Насанцэнгэл даргад судалгаа хий гэж хуваарилжээ. Насанцэнгэл ажлаа аваад 8 сар болж байгаа. Тэрээр   хэдэн сар улсын төсвийн мөнгөөр гадаадад зугаалахаас өөр юм хийсэнгүй.
-       Насанцэнгэл хувийнхаа Центавр ХХК, Эмгэг сэтгэц судлалын эмнэлэг, Давалгаа рестораныхаа орлогыг нэмэгдүүлэх ажлыг харин сайн  хийсэн.
-       Шар хадны эмнэлгийн хатуу зөөлөн эдлэлийг Насанцэнгэл өөрөө хангадаг.
-       Түүний эзгүйд 2 өвчтөн амиа хорлож, 5 өвчтөн оргож, өвчтөнүүд өлсөж, эмч нар нь архиддаг.Энэ юу болж байнаа.
-       Хүнээ үзүүлэх гээд очсон чинь эмч нар нь согтуу, ажил хийж байгаа хүн байхгүй, золбин ноход хашаагаар дүүрэн, шинээр барьж байгаа барилга нь усанд автаж нэг давхрын цонхнууд хагарчихсан, энэ эмнэлэг яг нь эзэнгүй айл шиг болжээ.
2.    Халдварт өвчин судлалын төв
Одоо хүртэл эзэнгүй. Удвалын түр томилсон Сүрэнханд гуай эм, вакцины шаггүй наймаачин. Тэнд очиход яг л Нарантуул зах шиг эмч нар нь эм, тарианы наймаа хийдэг болжээ. Хүнийг чирэгдүүлэх нь дээд цэгтээ хүрчээ.
3.    Хавдар судлалын эмнэлэг
Бас л эзэнгүй 8 сар болж байна. Туяа эмчилгээний аппарат нь ажилгүй 2 сар болсон. Өдөрт 70-80 хүн хөлсөө гоожуулан хүлээнэ. Өвчтөнөөс асар их мөнгө авдаг. Хэмжээ хязгааргүй баян эмч нар нь мөнгө өгөхгүй бол олигтой эмчилгээ хийдэггүй. Хашаан дотор нь дүүрэн байшин барьчихсан гэх мэт ухаад үзвэл олон авилгын хэрэг гарах магадлал өндөр.
http://sonin.mn/news/easy-page/18887

URL:

Сэтгэгдэл бичих