Дугаарын хязгаарлалтыг тэгш, сондгойгоор мөрддөг болно

5852dfdfsНийслэлийн удирдлагын зөвлөл өнөөдөр хуралдаж наймдугаар сарын 24-нөөс авто машины улсын дугаарын сүүлчийн оронг тэгш, сондгойгоор ялган, замын хөдөлгөөнд оролцуулж байхаар боллоо.
Тодруулбал тэгш, сондгой дугаарын хязгаарлалтыг наймдугаар сарын 24-31-нийг хүртэл найман хоногийн хугацаанд мөрдөх ба Нийслэлийн засаг даргын захирамж гарсаны дараа мөрдөж эхлэх юм байна.
Энэ нь олон зам засвартай байгаа болон хичээлийн шинэ жил эхлэх дөхсөнтэй холбоотойгоор нийслэл дэх замын хөдөлгөөний ачаалал нэмэгддэг байдлыг зохицуулахаар ийнхүү тэгш, сондгой дугаарын хязгаарлалтыг мөрдөх ажээ.
Энэ сарын 24-31-ний өдрүүдэд буюу найман хоногийн турш 07.00-21.00 цагийн хооронд үргэлжлэх ба эдгээр өдрүүдэд одоо мөрдөж буй гараг бүрт өөр, өөр дугаарын хязгаарлалтыг давхар мөрдөхгүй, тэгш, сондгойгоор л ялгах юм байна. Түүнчлэн уг хязгаарлалтын үеэр троллейбус үнэгүй үйлчлэхээр болжээ.
Авто машины дугаарын хязгаарлалт есдүгээр сарын 1-нээс эхлэн гараг бүрийн ялгавартайгаар эргэн хэвийн байдалдаа орох ажээ.

URL:

Сэтгэгдэл бичих