ЮНЕСКО-д бүртгэлтэй Монгол өв соёл

UNESCO-Intangible-Cultural-Heritage-Logo

Дэлхий дээрх бүх өвийг байгалийн, соёлын, нийлмэл өв гэж гурав ангилдаг. Үндэстэн, угсаатан, газар нутаг, байгаль орчиндоо зохицон амьдрах арга ухаан, хэлбэр хэрэгслийн тогтолцоо болж бүтээгдсэн үнэт зүйлс нийгэм, түүх, цаг хугацааны шалгуурыг дааж өвлөгдсөнийг соёлын өв гэж ойлгох хандлага түгээмэл байна.

Өвийн асуудлаар ЮНЕСКО-гоос 200-гаад баримт бичиг гаргасны нэг нь Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенц юм. түшиглэн дэлхийн олон улс орон соёлын өвийг хамгаалах бодлогоо тодорхойлж байна. Манай улс “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай” ЮНЕСКО-гийн конвенци-д 2003 онд нэгдэн орсон.

bii+bieleg

Соёлын биет бус өв (Intangible Heritage) гэж “Хамт олон, бүлэг хүмүүс, зарим тохиолдолд хувь хүмүүс соёлын өвийнхөө бүрэлдэхүүн гэж хүлээн зөвшөөрсөн заншил, зан үйлүүд, дүрслэх болон илэрхийлэх урлаг, арга үйлдлүүд, мэдлэг болон дадал, арга ухаан, ур чадвар, эдгээртэй холбоотой зэмсэг, эд өлгийн зүйлс, урлагийн бүтээл, соёлын орон зайг хэлнэ” гэж ЮНЕСКОгийн конвенцид тодорхойлсон байдаг.

Сүүлийн үед БНХАУ “эмээлийг” ЮНЕСКО-д бүртгүүлэхээр зэхэж байгаа мэдээ сонсогдож, Монголын холбогдох газрууд “Монгол улс эмээлийн өлгий нутаг” гэсэн мэдэгдлийг хийгээд байна.

ganjuur

Ер нь урд хөрш манай улсын зарим нэгэн соёлын биет болон биет бус өвийг урьтаж өөрийн нэр дээр авах гэсэн оролдлого хийж байсан. Энэ нь Монголчуудыг сэрээж өөрийнхөө уламжлалт өв соёлыг ЮНЕСКО-д бүртгүүлэхэд “ташуур” өгч байсныг дурдалтай.

Тухайлбал, морин хуур, Монгол ардын уртын дууг хоёр орон хувааж бүртгүүлэх яриа ч гарч байсан. Гэхдээ газар орон, нутаг усандаа гарцаагүй ард түмнийхээ хэрэглээнд байнга хэрэглэгдэж байдаг утгаараа яах аргагүй Монгол өв соёл юм гэдгийг ЮНЕСКО хүлээн зөвшөөрсөн билээ.

Монгол үндэсний баяр наадам гэхэд л эрийн гурван наадмын нэгэн төрөл Монгол бөхийн баридаанаар БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орон 2000 бөхийн барилдааныг хийж Гиннесийн номонд бүртгүүлэхэд Монгол улс 6000 бөхийн барилдаан хийж “хариу барьсан”.

Мөн ӨМӨЗО-ны нэрт морин хуурч Чи.Булаг 200 морин хуурын дэглэлт хийхэд МУ-ын Завхан аймгийнхан 1000 морин хуурч хүүхдийн дэглэлт хийж “ам”-ыг барьсан. Энэ бүхэн буруу биш. Хоёр хөрш оронд байдаг нэг үндэстэн буюу Монгол туургатны өв соёлын өрсөлдөөний хүчээр дэлхийд нэрийг дуурсгах өв соёлууд одоо ч цөөнгүй байна.

Монгол гэр, Морь, Тэмээн болон Сарлагийн поло, үхэр тэрэг, “Их хаадын торгоны зам”-ын тэмээн жин, Монгол үндэсний сурын харваа, хурдан морины уралдаан, хүн чулуу, археологийн булш бунхан, аварга динозаврын яс, Хүннү гүрний булшны ховор олдворууд, Хубилай хааны ордны 1000 хүний бүхэлдэхүүнтэй их найрал хөгжим… гээд бидний хөөцөлдвөл зохих соёлын өв байсаар байгааг дурдалтай.

ger
hurdan+morinii+uraldaa

suriin+harwaa


ЮНЕСКО-д албан ёсоор бүртгэгдсэн Монголын өв соёлын жагсаалт

Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэн өв:
1.            Монгол ардын уламжлалт бүжиг-бий биелгээ 2009 он
2.            Монгол туулийн урлаг 2009 он
3.            Үндэсний цуур хөгжмийн урлаг 2009 он
4.            Монгол лимбэчдийн уртын дуу хөгжимдөх арга барил-битүү амьсгаа 2011 он

Дэлхийн соёлын өв:
1.            Лувсанданзаны “Алтан товч” 2011 он
2.            “Монгол Шунхан Данжуур” 2011 он

Дэлхийн соёлын баримтат өв:
1.            Орхоны хөндийн соёлын дурсгалт газар 2004 он
2.            Алтайн нурууны хадны зургийн цогцолбор 2011 он

Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэн өв:
1.            Увс нуурын байгалийн ай сав газар 2002 он

uws+nuur

URL:

Сэтгэгдэл бичих