Ляонин, Гуандүнд үерийн гамшиг болж байна
18-ны 9 цаг 40 минутын байдлаар 16, 17-ны аадар борооны үерт Фүшүнь хотын 316 мянган хүн автаж, 12 хүн эндэн, 32 хүн ор сураггүй болоод байгаа бөгөөд Ляонин мужийн 113 мянган хүнийг яаралтай шилжүүллээ гэж Ляонин мужийн Фүшүнь хотын Үерээс сэргийлэн гамшигтай тэмцэх газар мэдэгдсэн байна.
Гамшгийн байдал хамгийн хүнд байгаа Чинюанийн Манж үндэстний өөртөө засах сяний Нанькөүгийн өмнөд суурины 9 тосгонд зам харилцаа, мэдээлэл холбоо, цахилгаан тасарсан бөгөөд 9895 хүн хашигдаад байна. Орон нутгийн засгийн газар хүн томилон уулыг ороон, нисэх онгоцоор хүнс буулган, шархагсдыг завиар нүүлгэн шилжүүлж байна.
Үүнээс гадна Гуандүний умард нутагт аадар бороо орсны улмаас уул нурж, 17-ны орой Бээжин Гуанжөү хоорондын төмөр зам таслагджээ. 18-ны 0 цагаас эхлэн, Гуанжөү вокзалын бүх галт тэрэг зогссон байна. Одоо Гуанжөүгийн төмөр зам, иргэний агаарын тээвэр бүгд хүндрэлтэй байна.
Зам харилцааг яаралтай засан сэргээж байна гэж Гуандүний төмөр замын тээврийн корпораци мэдэгджээ.
\Сарантуяа орчуулав.\ china radio
URL: