Францын иргэдийн далан хувь нь эдийн засгийн байдалд ханамжгүй байна

images0550uyttФранцын олон нийтийн судалгааны төвийн 17-д гаргасан санал асуулгаас үзвэл, Францын иргэдийн гуравны хоёр нь эдийн засаг хямралд байгаа гэж үзэж байгаа бөгөөд зөвхөн цөөн тооны хүмүүс үндэсний эдийн засгийн цэцэглэлтэд хүчин зүтгэл гаргана гэдгээ илэрхийлжээ.

Францын статистикийн үндэсний газрын гаргасан хоёрдугаар улирлын дотоодын үйдвэрлэлийн нийт хэмжээ урьдчилсан төсөөллөөс давж, 0.5%-р нэмэгдсэн бөгөөд үндэсний эдийн засаг “өсөлтийн замдаа орлоо” гэж Францын ерөнхий сайд хэллээ.

Гэсэн хэдий ч энэхүү санал асуулгаас үзвэл, Францын иргэдийн 68% нь хямралаас гараагүй гэж үзэж байна. Харин 20% нь хамгийн хэцүү үе өнгөрсөн гэж үзэж байгаа ч өнөөгийн эдийн засгийн байдалд, ялангуяа ажилгүйдэл ихэсч байгаад мөн санаа зовсоор байна. Нийт иргэдийн 12% нь л эдийн засгийн байдал эргэлттэй болсон гэж үзэж байна. Иргэдийн 44% нь засгийн газрын санхүүгийн алдагдлыг бууруулахад өөрийн хүчээ оруулах болно гэснийг уг санал асуулгад дурджээ.

\Н. Пүрэвжав china radio


URL:

Сэтгэгдэл бичих