Филиппинд хөлөг онгоц мөргөлдөж 31 хүн эндэн 171 хүн сураггүй алга болоод байна

0d3199a0d62714acbigФилиппиний Себу мужийн усан хилд 16-ны орой хөлөг онгоц мөргөлдсөний улмаас наанадаж 31 хүн эндэж, 171 хүн сураггүй алга болоод байна.

831 зорчигч бүхий “MV St. Thomas Aquinas” нэртэй хөлөг онгоц ачааны хөлөг онгоцтой мөргөлдсөн даруйдаа живжээ. Филиппиний тэнгисийн эргийн хамгаалалтын арми, тэнгисийн цэргийн хөлөг онгоц болон тухайн нутгийн иргэд ослын газраас 629 хүнийг аварсан байна.

Филиппиний Зам харилцааны яамны сайд Жосеф Абхая мөн өдрийн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, осол гарах үед цаг агаарын байдал нэлээд муу байснаас аврах ажиллагаанд хүндрэл учирч, усан доорх аврах ажиллагааг аргагүй завсарлуулсан. Энэ ням гаригт сэргээх төлөвтэй байна гэжээ.

\Д.Х\


URL:

Сэтгэгдэл бичих