СЭТГЭЛИЙН ГАЛ

images0555050y“Сэтгэлд гал байхад зүүханд гал олдоноо”
            \Н.Нямдорж\
Хүмүүний сэтгэлийн чанад дахь гал хааяа бадамлах дор, илч гэрэл нь нүүрэнд нь инээмсэглэл болон тодордог. Баяр бахадлыг мэдрэхдээ бусад руу инээмсэглэн харж, чин сэтгэлээсээ талархаж байгаа үйлдэл нь мөнөөх л галын илч гэрэл. Өөрийн тань, бусдын төлөө үйлдсэн сайн үйлсийн төлөө танд баярлан талархаж байгаа хүмүүсийг харах хичнээн сайхан гээч. Нэг л хайрламаар, баярламаар, уярмаар.
АНУ-ын нийслэл Вашингтон ДС хотноо энэ 8 сарын 3-4 ний өдрүүдэд болж өнгөрсөн “Америк дахь монголчуудын “ТУЛГА” уран үгсийн чуулган”-ыг зохион байгуулахаар шийдэж, “амалж” байхдаа зөндөө л зүйлийг бодож асан. Олон олон сайхан сэтгэлт хүмүүсийн ийм мундаг санаачлагыг дэмжиж, а

лдаа алдааны нугачааг нь аргамжаа мэт эвхэж, авч үргэлжлүүлэх сайн ололтыг нь цэцэгс мэт дэлгэрүүлж, авах гээхийн саруул ухаанд зүү мэт сүвэгчлэхсэн гэж бодол чилээв. Амаргүй хэрнээ буянт энэ сайхан үйлсээрээ хүмүүний сэтгэлийн чанад дахь галыг бадраах сан гэж хүсэмжлэв.  Санааг олж нэгэнтээ тайвширч, будлихдаа алдаж нэг тэвдсэн өдрүүд ард нэгэнтээ алсарч, бодол эргэцээх боломж одоо л нэг тохиож байна.

Нэг. БЭЛТГЭЛ БАЗААХ БАГ буюу ЗОХИОН БАЙГУУЛАГЧИД:
-Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ-ныхан. Энэ арга хэмжээг зохион байгуулах болсон тухайгаа ЭСЯ дээр болсон нэгэн уулзалт дээр шинээр томилогдон ирсэн элчин сайд Б.Алтангэрэл болон консулын албаныханд танилцуулсан. Тэд энэ саналыг талархалтайгаар хүлээн авч “бүх боломжоороо тусалж дэмжих болно” гэж амалсны дагуу Монголоос энэ арга хэмжээнд уригдан ирж оролцох хүмүүсийн асуудал хөндөгдсөн. Консул Д. Мөнхжаргал бид хоёр, нэг биш удаа мэдээлэл солилцож зөвлөлдсөний эцэст Монголоос ирэхээр тохиролцсон 13 хүний мэдээлэл болон урилгыг бэлтгэж явуулсан юм. Зөндөө л олон асуудал, шалтаг шалтгааны эцэст энэ арга хэмжээнд Монголоос 6 зочид ирж оролцсон нь ЭСЯ ны ажилтнуудын тус дэм.
Үндсэн арга хэмжээний нээлтэн дээр ЭСЯ нд ирээд удаагүй байгаа элчин зөвлөх Б.Гансүх, консул Д.Мөнхжаргалын хамт ирж оролцон үг хэлсэн нь, холын Америкт зохион байгуулагдаж байгаа энэхүү арга хэмжээг Монголын Төр “талархан дэмжиж байгаагийн илрэл” хэмээн, албархуу маягаар дүгнэж болно.  ЭСЯ- ны хамт олонд талархал илэрхийлье.
-”Монгол -Америкийн Эмэгтэйчүүдийн Холбоо”. МАЭХ ны тэргүүн Х.Оюунгэрэл энэ арга хэмжээний бэлтгэлд анхнаасаа л оролцсон. Арга хэмжээг зохион байгуулах танхим болон зочид буудлуудын захиалга, түүнтэй холбоотой гэрээ хэлцлүүдийг  тэд л хийж тусаллаа. 8 сарын 3-ны оройн арга хэмжээний танхимын зохион байгуулалт, хүмүүсийн тэгтлээ анзаардаггүй “чимхлүүр” ажлуудыг Х.Оюунгэрэл, С.Мөнхзул, В.Мөнхтуяа, Ц.Отгонжаргал, Ж.Болормаа нар чин сэтгэлээсээ маш сайн хийж гүйцэтгэсэн. Тэдний сайхан бүсгүйчүүд энэ оройн танхимын өнгө гэрэлд гялбаа нэмж, олон ч үзэгчдийн “нүдийг хужирлав” даа.  Та бүхэнд маш их баярлалаа.
-”Ану маркетинг” компани. Чикаго хотод үйл ажиллагаагаа явуулдаг, “Монгол бренд”ийг энэ ертөнцийн хязгааргүй орон зайд тодруулан гаргаж, сурталчлах чин хүсэлтэй  бүсгүйчүүд “Ану маркетинг” компаны эзэд. Т.Сэргэлэнцэцэг, Д.Цогтмаа хэмээх сайхан бүсгүйчүүд энэ арга хэмжээний нэг хэсэг болох “Ёстой гоё ДС”-аялалыг зохион байгуулах, бас бидний ажилд тус дэм болох гэж зорьж ирцгээсэн. Ямар ч ажилд ажил хэрэгч, маш хариуцлагатай ханддаг болохоор бидний зүгээс тэдэнд даалгасан ажил болгондоо санаа зовохгүй байлаа. Дэлгүүр ороод ирэхдээ л МЗЭ-ээс ирүүлсэн “ТУЛГА” цомонд суурь, бас “мөнхийн гал” хийгээд ирж байсан. Бүсгүй хүний нарийн ухаан, торгон мэдрэмжийг тэд харуулж чадсан даа. Та нартаа маш их баярласан шүү.
-”UMON TV”. Арга хэмжээний бэлтгэлд Б.Уранчимэг маань санаа зовсон. “Юу болж байна даа, би юугаар туслах вэ” гэнэ. Арга хэмжээний өмнө надаас ярилцлага авч, арга хэмжээний туршид “албан ажил”-аа хийгээд завгүй. ” Лос-Анжелосоос Бобби, Хансүндэр 2 ирж байгаа. Энэ удаад арга хэмжээний бичлэгийг 3 камераар хийж болохоор боллоо” хэмээн баярлангүй өгүүлсэн. “Хүмүүс тэр холоос зардлаа өөрсдөө төлөөд, сэтгэл гаргаж ирж байгаа болохоор энэ арга хэмжээний бичлэгийг бүрэн эхээр нь нилээд хэдэн цуврал болгож гаргах нээ” гэж санаа зовонгүй тайлбарласан. Ямартай ч энэ арга хэмжээний тухай нэвтрүүлгийн  эхний хэсгийг үзээд миний хувьд л лав сэтгэл хангалуун байгаа. Их баярлалаа Урнаа, ямагт дэмжиж байдагт тань талархаж байдаг шүү.
-Зураач, дизайнер Л.Мөнхтөр. Өнгөрсөн жилийн өдийд “Монголчууд Америкт” номны нээлтээ хийх гэж байхад дизайнерийн хувьд надад тусалсан юм. Хүмүүст өгөх дурсгалын өргөмжлөлийн дизайныг хэвлүүлж, уг дизайндаа таарсан жааз худалдаж авах, тэднийгээ Лос-Анжелосоос Вашингтон ДС руу явуулахын тулд тракны жолооч олж “дайх” гээд, хамаг ажлыг минь л нугалж өгсөн. Арга хэмжээнээс хэд хоногийн өмнө ирчихээд тайз засал, бестюльд гарах үзэсгэлэн гээд юм юмыг л зохицуулна. Энэ жил бас л энэ үйлдэл давтагдсан. Энэ арга хэмжээний лого, тайзны дизайныг хийж оролцогч, ивээн тэтгэгчид болон бусад хүмүүст өгөх “Дурсамжийн Талархал”-ыг хийж хэвлүүлэн, бас жаазалж мөн л Лос-Анжелосоос Вашингтон ДС руу тракны жолооч нарт “дайж” хүргүүлэв. Анд минь ямар ч үед надтай дандаа хамт байдагт тань чин сэтгэлээсээ талархдаг шүү.
-Хөтлөгч Ш.Байгалмаа, Б.Болдбаатар:  Ш.Байгалмаа маань өнгөрсөн жил “Монголчууд Америкт” номны нээлтэн дээр 2 охиноо дагуулан зорьж ирж, охид нь хийл хөгжмөөр тоглож, өөрөө шүлэг уншсан. Зөндөө л олон ажил хэрэг дээр санаа бодлоо хуваалцаж ярилцахад, түүний хариуцлагатай, ажил хэрэгч чанар нь илэрдэг. Энэ удаагийн арга хэмжээг минь сэтгэлийн торгон мэдрэмж, бүсгүй хүний уянгалаг айзмаар хөтлөв. Арга хэмжээнээс өмнө Б.Болдбаатар бид хоёр нэг биш удаа уулзаж, санаа бодлоо хуваалцаж амжив. Уран бүтээлийн онгод нь ямагт дэвэрсэн сүү шиг буцалж явдаг тэрээр энэ үдэш, танхимын уур амьсгалыг өөрийнхөөрөө хөтөлж чадсан. Та хоёртоо маш их баярлалаа.

Хоёр. ОРОЛЦОГСОД буюу ЭНЭ ҮДШИЙН ЭРХЭМ ЭЗЭД:
5 сараас энэ арга хэмжээнд оролцогчдыг бүртгэх ажиллагаа эхэлсэн. Яг товлосон хугацаанд 22 оролцогч, 1-р даваанд унших богино өгүүллэг болон яруу найргаа бүртгүүлэв. Арга хэмжээ эхлэх хүртэл энэ жагсаалт надад болон 2 хөтлөгчид л байсан. Бид хоорондоо “нууцыг задруулахгүй”  гэсэн ам өчигтэйгээр арга хэмжээний үндсэн хөтөлбрөө хийж байлаа. Бусад хэн ч энэ талаар ямар ч мэдээлэлгүй байв.
Тэр хол газраас сэтгэлдээ уянга яруу айзам тээж, ирж буцах онгоцны зардал, зочид буудлын зардлаа өөрсдөө төлж, амжиргааны өртгөө залгуулдаг ажлаа зохицуулаад энэ арга хэмжээнд ирж оролцоно гэдэг маш том хүндэтгэл, сайхан бахархал. Тийм болохоор л “Тэдний  сэтгэлийн урмыг хугалчихгүй юм сан, энэ их сэтгэлийн галыг нь жаахан ч болов бадраах сан” гэж бид хичээв. Үндсэн арга хэмжээний “Тэр үдэш зөвхөн эднийх байгаасай, адил төстэй хүсэл сонирхлоороо бие биетэйгээ андалж нөхөрлөөсэй, өөрийгөө нээж, бусдын өмнө монгол бахархал, омогшилоо илэрхийлж байгаасай, хожмын нэгэн цагт өнөөдрийн энэ өдөр тэдэнд бахархалт түүх болж үлдээсэй” гэж хүссэн.
*1-р даваанд оролцогсод болон уншсан бүтээлүүд:
Оролцогсод энэ даваанд өөрийн сонгосон яруу найраг болон богино өгүүллээ уншиж өрсөлдөв.
1. Л.Мөнхтөр  \Лос-Анжелос\
Д.Нямсүрэн  “Дөрвөн цаг”
2. Т.Оюун   \Сан-Франциско\
Сарантуяа  “Бүүвэй”
3. Б.Амгаланбаяр  \Денвер\
Ц.Бавуудорж  “Монголын их амар амгалан”
4. Б.Баярмаа  \Денвер\
До. Цэнджав  “Алтан жүн жор”
5. Б. Намуунбайгаль  \Денвер\
“Охин минь ижийдээ гомдвол гомд доо”
6. Ц.Нарангэрэл  \Денвер\
Р.Чойном  “Хүн”
7. Ч.Өнөрцэцэг  \Денвер\
Д.Пүрэвдорж   “Гэргийн зүрхний бичлэг”
8. М.Эрдэнэбат  \Денвер\
О. Цэнд-Аюуш  ” Энэ миний хүүгийн эх орон”
9. Ц.Энхболд  \Денвер\
Б.Мягмаржав  “Ижий”   \реквием\
10. П.Энхээ  \Денвер\
Т.Бум-Эрдэнэ  “Эхнэр”
11. Н.Энхээ  \Чикаго\
Б.Лхагвасүрэн   “Цэргийн хар”
12. С.Сугар  \Чикаго\
Б.Лхагвасүрэн  “Есөн цацал”
13. Л.Сосорбарам  \Лос-Анжелос\
Д.Цоодол  “Цоохор гуай”
14. Т.Намуундарь  \Лос-Анжелос\
Ц.Түмэнбаяр  “Цагаан сүүний домог”
15. М.Нямсүрэн  \Бостон\
Р.Чойном  “Миний шүтээн”
16. Д.Огоосамбуу  \Балтимор\
Б.Явуухулан  “Би хаана төрөө вэ?”
17. Э.Эрдэнэ  \Вашингтон ДС\
Ж.Мөнхбат  “Омгорхол”
18. Ч.Нарангэрэл  \Сиэтл\
Б.Явуухулан  “Тэхийн зогсоол”
19. М.Хандмаа  \Вашингтон ДС\
П.Бадарч  “Эмэгтэй хүний хөрөг”
*2-р даваанд шалгарсан оролцогчдын уншсан бүтээлүүд:
Энэ даваанд шалгарагсад өөрийн сонгосон богино өгүүллээ уншиж өрсөлдөв.
1. П.Энхээ  \Денвер\
Т.Бум-Эрдэнэ  “Аавтай минь бүжиглээч”
2. Б.Намуун байгаль  \Денвер\
Н.Сүхбат  “Мухар цэцэрлэгийн зун”
3. Ц.Нарангэрэл  \Денвер\
С.Эрдэнэ  “Хулан бид хоёр”
4. Л.Мөнхтөр  \Лос-Анжелос\
Д.Энхболд   “Жаргалмаа”
5. Б.Баярмаа \Денвер\
Х.Болор-Эрдэнэ  “Хүүгийн минь дурлах бүсгүйд илгээх захидал”
6. Б.Амгаланбаяр  \Денвер\
С.Эрдэнэ  “Диваажинд хүрэх оньс”
7. Т.Оюун  \Сан-Франциско\
П.Батзориг  “Шавь”
8. М.Нямсүрэн  \Бостон\
Г.Жамьян   “Цасангаа”
9. М.Эрдэнэбат  \Денвер\
Ц.Түмэнбаяр  “Зүүн уулын зэрэглээ”
10. Л.Сосорбарам  \Лос-Анжелос\
Ц.Доржготов  “Сүнсэнд шингэсэн гэмшил”
*3-р даваанд шалгарагсадын уншсан бүтээлүүд:
Энэ даваанд шалгарагсад өөрсдийн сонгосон яруу найраг уншиж өрсөлдөв.
1. Б.Намуунбайгаль  \Денвер\
А.Эрдэнэ-Очир  “Санамсаргүй”
2. Б.Баярмаа \Денвер\
Б.Энхтуяа “Аз жаргалыг тань тогшвол…”
3. М.Эрдэнэбат  \Денвер\
Д.Сарантуяа  “Би харимаар байна”
4. Л.Сосорбарам  \Лос-Анжелос\
Б.Рэнчин  “Бэр цэцэг”
5. П.Энхээ  \Денвер\
Г.Мөнхцэцэг  “Битгий урваарай миний хүү”
6. Б.Амгаланбаяр \Денвер\
Х.Лхамжав  “Монголдоо нэг очоод ирэх сэн”
*3 даваа дамжиж, үдшийн сарыг яруу хэмнэлээр аргамжсан өрсөлдөөний эцэст “тэргүүн байр”-ын шагналыг П.Энхээ \Денвер\, “дэд байр”-ын шагналыг М.Эрдэнэбат  \Денвер\,  “гутгаар байр”-ын шагналыг Л.Сосорбарам  \Лос-Анжелос\ нар хүртэж шагнагдлаа.  Денверийн “Тулга” клуб  “Үүсгэн байгуулагчийн шагнал”-аа Л.Мөнхтөр \Лос-Анжелос\-т гардуулсан бол, Лос-Анжелосийн “Монгол номын сан” “Үзэгчдийн таашаалд нийцсэн уншигч”-ийн шагналаа  Ч.Нарангэрэл \Сиэтл\-д, Вашингтон ДС-ийн “Зохион байгуулагч”-ийн шагналаа  хамгийн залуу оролцогч Т.Намуундарь \Лос-Анжелос\-д тус тус өгч урамшуулав.
Монгол Улсын минь тусгаар тогтнолын нэгэн баталгаа болсон аялгуу төгс, яруу тунгалаг монгол хэлний минь гайхам тансагийг бусдад мэдрүүлсэн та нартаа чин сэтгэлээсээ баярлалаа. Өрсөлдөж байр эзлэх нь нэг хэрэг, өөрийн дотоод сэтгэл дэх галаа бусдад хуваалцан, бусдыг баярлуулах гэдэг бас л буянтай сайхан үйл. Та нар ингэж дэмжээгүй бол, энэ арга хэмжээ тийм сайхан болох байсан бил үү? Х.Лхамжаваар ахлуулсан Денверийн “Тулга” клуб, Б.Ган-Энхбаяраар ахлуулсан Лос-Анжелосийн “Анжис” клуб өөрсдийн хичээл зүтгэл, нэгэн тулганд дүрэлзсэн гал шиг сэтгэлээрээ энэ наадмын сүр хүчийг бадруулав. Хаа холын Сиэтл хотоос сэтгэл гарган зорьж ирсэн Ч.Нарангэрэл дүүдээ их баярлалаа. Бусад бүх оролцогсод ч үнэхээр гайхалтай байв. Та нарын минь сэтгэлийн гал ямагт өөдөө дүрэлзэж байг.

Гурав. МОНГОЛООС ИРСЭН ЗОЧИД буюу ХҮНДЭТ ШҮҮГЧИД:
Энэ удаагийн арга хэмжээнд бидний урилгыг талархан хүлээж авч Монголоос
1. Г.Равдан  \МУГЖ\  “Эх орон” ТВ-ийн нэвтрүүлэгч, уран уншигч
2. У.Далантай  \МУГЖ\  “Очирваань уул” ТББ-ын гүйцэтгэх захирал, дуучин
3.  До. Цэнджав  \Ph.D\” Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт” зохиолч
4. Э.Ирэхбаяр УИХ дахь АН-ын бүлгийн ажлын албаны референт, сэтгүүлч
5. Д.Чинзориг  “МЗЭ-ийн шагналт” яруу найрагч
6. Ц.Цэнгэл  МҮОНР  “Хурд” агентлагийн орчуулагч, редактор
нар ирж оролцов. “ТУЛГА” уран үгсийн чуулганд оролцогсдоос хэнийг нь ч танихгүйг бодолцон тэднээр энэ удаагийн арга хэмжээг шүүлгэлээ. Нөгөө талаас “мэргэжлийн” гэдгийг ч бодолцсон хэрэг. Тэд оролцогсдын нэрийг огт мэдэхгүй, зөвхөн сугалсан дугаарт оноо өгсөн болохоор ерөнхийдээ оролцогсдын унших ур чадварыг л өөр өөрсдийнхөөрөө дүгнэсэн байх. Арга хэмжээний дараа тэд бидэнд хандаж:
-Маш их баярлалаа. Монголоос нааш ирэхдээ ийм мундаг арга хэмжээнд оролцоно гэдгээ төсөөлж байгаагүй. Яг үнэндээ үндсэн арга хэмжээн дээр уншсан, уншигчдын ур чадварыг хараад бид үнэндээ шууд л “шоконд орсон” шүү.
-Монголд байгаа уран бүтээлчид бид үнэндээ өөрсдөөсөө ичмээр болжээ. Бид биш, гадаадад байгаа монголчууд маань монгол хэл, яруу найраг, богино өгүүллэгээ ингэж өндөрт авч явж сурталчилж байхад “бид юу хийж байнаа” гэж бодогдож байна шүү.
-Энэ арга хэмжээнд оролцож байгаа уран уншигчид чинь аль хэдийн “мэргэжлийн” түвшинд хүрчихсэн байна шүү дээ.
-Бид нар чинь сүүлийн жилүүдэд Монголдоо “Утгын чимэг” наадмаа зохион байгуулж чадахаа больчихсон байгаа. Харин очиж хүмүүстэй зөвлөлдөөд дараа жилийн “Утгын чимэг” наадмыг АНУ-д суугаа монголчуудыг түшиглэн зохион байгуулж яагаад болохгүй гэж?
-Ер нь цаашдаа Монголын зохиолчид уран бүтээлчид, энэ арга хэмжээг зохион байгуулж байгаа та нартай холбоотой, их уялдаатай ажиллах боломж байгаа нь мэдрэгдэж байна
гэж сэтгэлээ хуваалцсан. Алив арга хэмжээнд оролцоод ёсыг бодож “их баярлалаа, танай арга хэмжээ сайхан боллоо” гэж албархуу маягаар хэлэхээс, ингэж дотоод сэтгэл дэх зовинолоо ажил хэрэг, үүрэг хариуцлагатайгаа холбож илэрхийлнэ гэдэг огт өөр хандлага. Атлантын далайн эрэг дээр хамтдаа тухалсан хоёр өдөрт ч бидний яриа, уран бүтээл болон хамтын ажиллагаа, дэмжлэгийн тухай өрнөж байв. Монголоос АНУ-д ирж буцах зардлаа өөрсдөө гаргаж, уран бүтээлч хүний сэтгэл дэх галаа тээн бидэн дээр ирж, биднийг дэмжиж, санаа бодлоо хуваалцан урам өгсөн эрхэм та нартаа маш их баярлалаа. Онгод хийморь тань ямагт өөдөө байг ээ.

Дөрөв. Арга хэмжээний ИВЭЭН ТЭТГЭГЧИД:
Зохион байгуулах ажлыг төлөвлөхөөс эхлээд л багагүй зардал гарах нь тодорхой болж байсан. Харийн оронд ч гэлээ “монголчууд бид өөрсдөө тансаг сайхан орчинд сэтгэл ханамжтай байж яагаад болохгүй гэж?” гэж бодсон. Зардлын хувьд үзэгчдэд тэгтлээ найдах аргагүй байлаа. Би өөрөө чулууны үйлдвэрт ажилладаг болохоор энэ чиглэлийн бизнес хийдэг дотно анд нартаа эхлээд хандаж учирлав. Тэд огтхон ч цааргалалгүй чин сэтгэлээсээ хандив өгч тусалсан.  Хүн болгоноос биш, “биднийг ойлгож дэмжих” сэтгэлтэй танилууддаа ч хандав. Тэд ойлгож дэмжсэний хүчинд, энэ арга хэмжээ сайхан боллоо.
-”Pyramid Granite LLC Countertops”   \Дэлгэрцогт, Хуягаа\
-”Luxury Stone Graft”  \Чойжоо, Баясаа\
-”Top Quality Kitchen Granite & Marble”  \Болдоо\
-”Sakura International LLC”  \Батсайхан Ганцэцэг\
-”Members Granite INC”  \Ганаа, Ганболд\
-”IDEA Marble & Granite Inc”  \Хүдрээ, Төрөө\
-”AMEX Center”   \2-р байрын шагнал\
-”Tristate Granite & Marble”  \Ганзориг\
-”Tor Master  Marble & Granite LLC”  \Төрөө, Мэндээ\
-”Merrifield  Granite & Marble”  \Ангаа, Мөнхөө\
-”MGL Stock” компани  \Чикаго\  Баатархүү
-Энх-Амгалан  \3-р байрын шагнал\
-Хүү Г.Ганцолмон  \Сиэтл\
-Ч.Ганболд, Г.Дариа
-Х.Тэргэл  \Чикаго\
-Э.Эрдэнэ  \уралдаанд оролцсон\
Та нарын чин сэтгэлээсээ дэмжсэн өглөг тань энэ жилийн арга хэмжээг тансаг сайхан болоход тус боллоо. “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусла” гэдэг үг бий дээ. “Хүнд мөнгө илүүддэггүй ч, сэтгэл дутдаггүй” гэдгийг бидэнд ойлгуулсан та нартаа маш их баярлалаа. Ажил үйлс тань дандаа өөдлөн дэвжиж яваг ээ.

Тав. “ЁСТОЙ ГОЁ ДС” АЯЛАЛ:
-Чикаго хотоос бидэнд туслахаар ирсэн “Ану маркетинг” компаны Сэргэлэнцэцэг, Цогтмаа хэмээх нэртэй цоглог хоёр бүсгүй энэ аялалыг зохион байгуулсан юм.  Жуулчны автобусанд суусан бид, АНУ-ын анхны Ерөнхийлэгч асан Жорж Вашингтоны амьдарч асан, өдгөө хэр нь 18-р зууны төрхөөрөө байгаа ордон музейг үзэж сонирхцгоов. Анх удаа хааны ширээнээс татгалзаж, АНУ-ын анхны Ерөнхийлэгч болж байсан энэ түүхт хүн, 400 орчим боолууд ажилладаг шилтгээнтэй байсан бөгөөд хожим нь түүний хүсэлтээр энэ боолууд эрх чөлөөтэй болсон гэдэг.
-Дараа нь усан онгоцоор АНУ-ын нийслэл Вашингтон ДС хот болон бидний ажиллаж амьдардаг Виржина мужийн хилийг зааглан урсдаг Потомак голоор аялаж, их хотын төв хэсгийг гадна талаас нь тольдон сонирхлоо.
-Үргэлжлээд АНУ-ын нийслэл Вашингтон ДС хотын бэлэг тэмдэг болсон “Харандаа”, Конгрессийн ордон “Капитол”, Ерөнхийлэгчийн өргөө болох “Цагаан ордон”, Т.Рузвельтийн дурсгалын цогцолбор цэрэг олон газруудаар аялж, дурсгалын зураг татуулцгаав. Бас “UMON” TV маань бүрэн хэмжээний бичлэг хийсэн байгаа.
Хэдийгээр аялагчид маань бага зэрэг алжаасан боловч, хүзүүндээ шар ороолт зүүсэн “Ану маркетинг” -ийн бүсгүйчүүдийн хөөрхөн төрх, цоглог ааш, сэргэлэн удридлага дор ажлаалаа умартсан биз. Бидний хувьд энэ хотод өчнөөн жил амьдрахдаа ийм сайхан зүйлүүдийг үзэлгүйгээр, мөнөөх л ажил-гэр-мөнгө хэмнэлдээ аргамжигдан цаг хугацааг элээсэндээ жаахан харамсав. Вашингтон ДС-г хэзээ язааны мэддэг юм шиг “мэргэжлийн түвшин”-д тайлбарлаж байсан Т.Сэргэлэнцэцэгээс “Чи Вашингтон ДС-д урьд нь хэзээ ирж байсан бэ?” гэж асуусан асуултад тэрээр “Анх удаа л ирж байгаа минь энэ” гэж хариулсан. Харин тэд энэ аялалыг зохион байгуулахын тулд ихэд хичээнгүйлэн бэлтгэсэн нь илт мэдрэгдэж байлаа.
Өөрсдийнхөө өмнө холын том зорилт тавьж, өндөр хөгжилтэй Америк гүрэнд “Монгол бренд” бий болгон сурталчилж, энэ том зах зээлд Монголын бахархлыг бадрааж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа “Ану маркетинг”-ийн бүсгүйчүүддээ их баярлалаа. “Сэтгэлд гал байхад зууханд гал олдоно” гэдэгчлэн “Аугаа их хүсэл мөрөөдөл сэтгэлд байхад, нэгэн цагт хичээл зүтгэлээр тань биелэх л болно”. Сэтгэл байхад боломжоороо бие биедээ хэрхэн дэм тус болж чаддагийг та нар харуулсан шүү. Бид цаашдаа монголчуудынхаа төлөө сэтгэлээ зориулах олон сайхан үйлсэд хамтдаа байх болно гэдэгт итгэж байна.

Зургаа. “УРАН БҮТЭЭЛИЙН ЦЭНГҮҮН”
8 сарын 4 ний орой “Harvest Moon”-д болсон уран бүтээлийн цэнгүүнийг МУГЖ Г.Равдан хөтөлж явууллаа. Алив арга хэмжээний донжийг олж хөтлөн, хүмүүний санаа сэтгэлийг өөрийн хүссэн тийшээ “залж” чаддаг эрхэм хүний ур чадварыг мэдрэх гэдэг сайхан байлаа. МУГЖ уран уншигч Г.Равдан, МУГЖ дуучин У.Далантай, зохиолч До.Цэнджав, яруу найрагч Д.Чинзориг нарын уран бүтээлийг нэг дор сонсож, хамтдаа цэнгэх нэгэн завшаан энэ үдшийнх байв.
Саяхан анхны “Үүлэн домог” нэртэй номоо гаргаж, номын их хуримаа хийсэн залуу яруу найрагч Ө. Пүрэвсүрэн  \Чикаго\, зохиолч, яруу найрагч Л.Батбаяр \Вашингтон ДС\, “Монголдоо тэмүүлсэн сэтгэл” номын зохиогч А.Өлзийбаяр \Чикаго\, “Тулга” клуб болон наадмыг санаачлагч Х.Лхамжав нарын сэтгэлийн үг , уран бүтээл энэ үдшийн тайзан дээр дуурслаа. Дуу хуур, шүлэг найраг, бүжиг цэнгэлтэй энэ арга хэмжээ сайхан болсон.
“Дараа жилийн наадам даанч хол байна даа” гэх оролцогчдын харууслыг тайтгаруулан, ирэх жилийн “Америк дахь монголчуудын ТУЛГА уран үгсийн чуулган”-ыг зохион байгуулах Лос-Анжелосийн “Монгол номын сан”, уран уншлагын “Анжис” клубыг санаачлагч Б.Ган-Энхбаярт , арга хэмжээний лого, эмблэм бүхийн тайзны зургийг гардуулан өгөв. Энэчлэнгээр жил жилийн уран яруу үгсийн буухиа АНУ-ын монголчууд олноороо оршин суудаг хот болгонд өртөөлж байх юм.  Тэр болгондоо өмнөх жилийн ололтоо бататган, алдааг засч улам улмаар төгөлдөржүүлж, бас хүрээгээ тэлж байвал юутай сайхан.

Долоо. ОЛОН ХҮНИЙ ТУС ДЭМ:
Хүн ганцаар “мундаг” байгаад  арвитай  юуг бүтээж чадах. Олон олон хүний тус дэм алив үйлийг төгс сайхан болгоход дэмжлэг болдог. Жижиг горхины ус нийлсээр нэгэн их мөрөн болж тэнгис далайд цутгадаг лугаа. Нэгэн хүний сайн санаачлагыг олуулаа нийлж дэмжих нь аугаа их эвлэрэл, хүчирхэг нэгдлийн эхлэл болдог. Өөрийн хэл, түүх соёлоо дэлхийд гайхуулан бахархуулах их үндэстэн лугаа. Энэ арга хэмжээнд минь маш олон хүмүүс сэтгэлээрээ дэмжиж тусаллаа. Алив тусад “жижиг” хэмээх юу буй гэж, сэтгэл нь арвин байхад.
-МЗЭ-ийн тэргүүн, яруу найрагч Г.Мөнхцэцэг маань уламжлал ёсоороо тэргүүн байранд шалгарсан уншигчид гардуулах “Тулга” цомыг илгээсэн байв. Уг цомыг МЗЭ-ийн гишүүн, яруу найрагч Д.Чинзориг  “даргын даалгавар” гэсэн тайлбартайгаар “тэргүүн байр”-ын эзэн П.Энхээд гардуулан өглөө.
-” Sterling ballet” нэртэй сонгодог бүжгийн академик сургуулийн санаачлагч Өлзий маань гэрэлтүүлэгээ авчирч угсраад, ажиллуулж өгөв. Бас болоогүй ээ тэдний сургууль дээр ирээд удаагүй байгаа монгол хүүхдүүдийг авчирч “Шелкунчик” бүжгийн хэсгээс бүжиглүүлж, хүмүүсийг баярлуулсан.
-Бүжигчин Дээгий рүү нэг удаа утасдаж, “энэ арга хэмжээн дээр монгол бүжгийн гайхамшигийг үзэгчдэд мэдрүүлмээр байна” гэж хүссэн хүсэлтийг минь тэрээр дуртайяа хүлээж авсан. Их яруу найраг, өгүүллэгүүдийн дунд монгол бүжгийн уян налархай, төгс гоо хэмнэл хүмүүсийн сэтгэлийг баярлуулав. Чи ямагт хүмүүсийн сэтгэлийг баярлуулж явдаг шүү, Дээгий.
-Пеннисилваниа мужаас талдаа 3 цаг гаруй давхиж ирээд лимбийн гайхамшигт аялгуугаар арга хэмжээний нээлтийг эхлүүлсэн, нэгэн цагт УАБДЧ-ийн лимбэчин байсан Гантөмөр анд минь шөнийн ээлжийн ажилдаа яараад арга хэмжээг дуусгалгүй буцаад л давхисан. Арга хэмжээний бэлтгэлээс эхлээд дуусах хүртэл над руу утасдаж, мэдэхгүй чадахгүй зүйл дээр минь хэлж зөвлөж тусаллаа. Уран бүтээлийн дөрөө нийлсэн анддаа баярлав.
-Ч.Ганболд. Г.Дариа хоёр маань арга хэмжээний урд шөнө сууж, ивээн тэтгэгчдийн мэдээлэл болон слайдыг бэлтгэв. Тэр 2 маань мөн л өнгөрсөн жилийн өдийд болсон “Монголчууд Америкт” номны минь болон номны нээлтэнд зориулсан “Сонгодог үдэш”-ийн дизайныг хийж гүйцэтгэсэн билээ.
-Вашингтон ДС орчмын Монголчууын Холбооны тэргүүн Ц.Ивээлт өөрөө прожектор, компьютерээ авчраад дэлгэц болон слайдыг хариуцан ажилласан.  Байсгээд л санаа  зовсон над руу хараад “санаа зоволтгүй Галаа ах аа, бүх юм сайхан болноо” гээд л нүдээ ирмэх.
-”Энэрэл сүм”-ийн дэргэдэх “Дуулал ФМ” радиогийн эзэн Туяа бүх л хөгжмийн тохируулга, дуу чимээг хариуцаж ажилласан. Хоёр өдөр багагүй ядарсан ч “Галаа ах аа, сайхан болж байнаа” гэж намайг урамшуулах.
-Ш.Баасансүрэн маань эхний өдөр эхнэрээ дагуулж ирээд бестьюлд ном болон СД худалдаан дээр суулгаад, маргааш нь Harvest Moon-д болсон “Уран бүтээлийн цэнгүүн”-ий зохион байгуулагчаар ажиллав.
-Энэхүү “уран үгсийн чуулган”-д Чикаго хотоос 2 дахь жилдээ оролцож байгаа Н.Энхээд Монголын “Биеийн тамир спортын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнасныг, эхний оройн арга хэмжээн дээр ЭСЯ-ны консул Д.Мөнхжаргал гардуулан өглөө. Н.Энхээ нь жит-су барилдааны төрлөөр амжилттал хичээллэж, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс “мөнгөн медаль” авч байсан юм.
-Л.Мөнхтөр андын маань хийж гүйцэтгэсэн “Тулга” уран үгсийн чуулган”-ы тайз чимэглэл, өргөмжлөл, бэлэг дурсгалд хэрэглэх зүйлсийг Лос-Анжелос хотоос Чикаго хот руу тээвэрлэхэд санаа тавьж тусалсан, ЛА хотноо ачаа тээврийн үйл ажиллагаа явуулдаг “Боргил корпорэйшн”-ий захирал Ж.Мөнх-Эрдэнэ, жолооч Т.Лхагва, Ц. Отгонням, “ТЭС транпортейшн” компаны ажилтан Ц.Цогхүү, тээвэрлэн хүргэсэн С.Эрдэнэдэлгэр, Чикаго хотод тосч авсан Д.Бишүүгарам, хариуцаж авсан “Ану маркетинг”-ийн Т.Сэргэлэнцэцэг, Чикаго хотоос Вашингтон ДС хотноо өртөөлөн хүргэж ирсэн яруу найрагч Ө.Пүрэвсүрэн нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. “За гэвэл ёогүй”, бүхнийг чин сэтгэлээсээ хийдэг та нартайгаа байхад “дотор далай” байдаг шүү.

Найм. ТӨГСГӨЛ:
Олон хоног сэтгэл чилээж, нойр хулжаасан өдрүүд ард нэгэнтээ үлджээ. Амсхийх завгүй хичээж зүтгэсний эцэст энэ бүхний ард гараад нэгэнтээ эргэж харахдаа  “Хийж амжлаа шүү” хэмээн сэтгэлдээ талархдаг. Алив зүйл төгс сайн болно гэж барагтайд үгүй. “Сайхан боллоо” гэхээсээ илүүтэй “бид юун дээр алдаж орхив оо” гэж бодох нь дараа дараагийн арга хэмжээний төгөлдөржихийн үндэс нь.
-Энэ жилийн хувьд бид цагийг тэгтлээ тооцсонгүй. Эхний болон хоёр дахь даваанд богино өгүүллэгүүд ихээр ороод ирэхийн үед хүссэн хүсээгүй цаг хугацаа хойшилно. Нэгэнт хичээж бэлдсэн хүмүүсийн зүтгэлийг “тасдах” эрх бидэнд үгүй. Эхний өдрийн үндсэн арга хэмжээ товлосон цагаасаа 1 цагаар хоцорч эхлэн, 3 цагаар хойш сунжирсан нь үзэгчдийг залхаах нэгэн шалтаг болсон байх.
-Оролцогчдийн унших ур чадвар сайжрах хэрээр, арга хэмжээг шүүх шүүгчид нь “мэргэжлийн” хэмжээнд байх шаардлага бий болж байна.
-Энэ арга хэмжээ улам улмаар өргөжиж, хүмүүсийн талархлыг хүлээх хэрээр сонирхогчдын хүрээ ч өргөжих болно. АНУ-д ажиллаж амьдарч байгаа монголчуудын сайхан сэтгэлийн санаачлагаар эхэлсэн энэ арга хэмжээ, энэ хэвээрээ үргэлжлээсэй гэж хүсч байна. Тэгэхээр арга хэмжээгээ маш сайнаар сурталчлан, байнгын ивээн тэтгэгчидтэй болох боломжийг олох хэрэгтэй мэт.
Энэ арга хэмжээг зохион байгуулахаар хичээж байхдаа сэтгэлдээ тээж байсан бүхнээ хийж амжив бид. Алдаа байваас хаягтун, оноо байваас авагтун. Аугаа их Монгол Улсын минь тусгаар тогтнолын баталгаа, сэтгэл зүрхний бахархал болсон  яруу тансаг монгол хэл, гайхамшигт өв соёл минь өдгөө цагт Америк оронд  дэлгэрэн түгсээр байна. Сэтгэлдээ гал тээсэн олон олон монголчууд энэ ажлыг түүчээлж буй. Хоосон магтаалд бялуурагсад, цээжээ дэлдсэн хуурамч эх орончуудаас үүгээр л бид ялгарч буй.
Өсөхөөс сурсан монгол хэл минь
мартаж болшгүй соёл
Үхтэл орших төрөлх нутаг минь
&nbs

Харнууд Гомбосүрэнгийн Галбадрах


URL:

Нэр: kentucky alcohol rehab Огноо: 7 March 2020

ÿþ<

Нэр: Miguelsledo Огноо: 8 March 2020

With thanks. Lots of information.

Нэр: substance abuse clinics in houston tx Огноо: 8 March 2020

ÿþ<

Нэр: Miguelsledo Огноо: 9 March 2020

With thanks, I value it!

Нэр: side effects of crystal meth Огноо: 12 March 2020

ÿþ<

Сэтгэгдэл бичих