Газар ээжийн хэвлий өвдөж байна
Газар ээжийн хэвлийгээс үнэгүй олддог баялаг бол элс, хайрга. Барилга барихад хамгийн хэрэгтэй, зах зээлд хурдан, хялбар борлогддог энэ баялгийг олборлодог элс, хайрганы карьериудын үйл ажиллагаа дэндүү замбараагүй байгаа талаар хэдэн жил ярьж буй. Үнэндээ элс, хайрганы карьерийн үйл ажиллагаа эрхлэгчид газар ухаж, элс, хайргыг нь олборлож авчихаад ухсан нүхээ тэр чигээр нь орхичихдог. Хотын ойролцоо Туул голын сав газрыг сүйдлээд орхисон.
Налайхын зургадугаар хорооны нутаг, тэртээ хэдэн зууны өмнө Галдан бошигт хааны цэрэг манжтай тулалдсан “Зуун мод”, “Элстэй”-д энэ байдал бас л нүүрлээд байна. Налайх өнгөрөөд Цонжинболдог орох замын урд, хойт талын хөндийгөөр овоолсон шороо, ухсан нүх харлах нь дайн болсон газрын шарх эдгээгүй байна уу гэмээр сэтгэгдэл төрүүлнэ. Онгичсон газрын энд тэндгүй хүнд даацын тоног төхөөрөмж, автомашинууд цагаан шороон замыг ногоон зүлгэн дээр хайр найргүй гаргажээ. Хаяа хаяагаа дэрлэсэн карьериудыг тоолоод үзвэл 20 орчим байлаа. Xoёp гурван жил болсон нь ч байна, хоёр гуравхан хонох байгаа нь ч байна. Maнaй сурвалжлах хэсгийг тэнд очиход “Элстэй”-н урд энгэр дээр шар экскаватор тал бүрт эргэлдэн хөрс онгичиж, хутгасан шороогоо хөрсөн дээр гарган шидлэж байсан. Энэ карьер гэхэд нээгдээд гурав хонож байгаа гэж тэр хавийн карьерийн ажилтнууд хэлсэн.
“Элстэй” үнэхээр л нэрэндээ зохицсон элс, хайрганы арвин баялаг байлаа. Хоёр гурван жил болсон нь ч байна, хоёр гуравхан хонож байгаа нь ч байна. Манай сонины сурвалжлах хэсгийг тэнд очиход “Элстэй”-н урд энгэр дээр шар экскаватор тал бүрт эргэлдэн хөрс онгичиж, хутгасан шороогоо хөрсөн дээр гарган шидлэж байсан. Энэ карьер гэхэд нээгдээд гурав хонож байгаа гэж тэр хавийн карьерийн ажилтнууд хэлсэн.
“Элстэй” үнэхээр л нэрэвдээ зохицсон элс, хайрганы арвин баялаг нөөцтэй нутаг аж. Энд тэндгүй зоосон карьерийн тал бүрт бүх төрлийн элс, хайрга шигшигдэн овоо үүсгэх бөгөөд түүнийг нь хүнд даацын ачааны машины тэвшин дээр зогсоо зайгүй ачих юм. Нэг карьер өдөрт 0.5 хайрга гэхэд арваад том машиныг гаргаж хот руу оруулдаг гэнэ. Нэг машин дээр өөрсдийнх нь гаргасан тооцоогоор 360.000-420.000 төгрөгийн үнэ хүрэх хайрга ачдаг. Хүчин чадал сайтай тоног төхөөрөмжтэй нэг карьер зөвхөн 0.5 хайрга хоногт арваад машиныг гаргадаг гээд тооцвол зөвхөн 0.5 хайрганаас хоногт хэдэн төгрөг олдог нь ойлгомжтой биз.
Бид карьерийн ажилтнуудтай уулзаж, тодорхой мэдээллүүд авсан. Ажилтнуудын хэлж буйгаар эндээс 10.20, 5.10, 0.5, элс гээд бүх төрлийн хайрга гардаг гэнэ. Элс, хайрга их гарахаар карьертай больё гэвэл гоё газар авах ёстой аж. Гоё газрыг харж байгаад шилж авах хэрэгтэй гэж тэд зөвлөж байв. Бас дуучин Т.Баясгалангийн “Баясгалант өргөө” карьерт зоосон тоног төхөөрөмжийг заагаад “Наад талынхыг дийлэхгүй гэхэд цаадах шигийг нь авчихвал зүгээр, хөлжитлөө хаваасаг. Хөлжиж байгаад тоног төхөөрөмжөө томруулаад авч болно” гэж байв. Хэрвээ карьерийн бизнес сонирхож байгаа бол байгуулангуутаа барилгын компаниудтай гэрээ хийчих ёстой гэнэ. Хайрга бэлэн, байнга овоолоостой байх юм бол мөнгө урсаад л орж ирнэ гэж ам алдсан. Учир нь бэлэн хайргыг зогсолтгүй ачвал зах
зээл хангалттай их гэсэн. Нийлүүлэлтийг хангахын тулд эндхийн карьериуд өдөр шөнөгүй ажилладаг юм байна.
Карьерийн бизнес эрхлэх тусгай зөвшөөрлийг танил талтай хүн л олж авч чаддаг гэдгийг ч ажилтнууд хэлсэн. Карьериуд хүчин чадлаасаа хамааран олж байгаа орлогоосоо шалтгаалж ажилтнууддаа 500.000-1.200.000 төгрөгийн цалин өгдөг бололтой. “Баясгалант өргөө”-гийн ажилтнууд “Олж байгаа ашиг нь их мөртлөө бага цалин өгдөг. Шинэ карьер нээвэл бид орж ажиллана шүү. Туршлагатай ажилтнууд шинээр нээж байгаа карьерт их хэрэгтэй. Дадлагагүй хүмүүс авчихвал хөрс хуулахдаа хамаг хайргыг хамт хуулаад хаячихдаг” гэж аминчлан захиж байсан.
Тэнд бас карьерийн зориулалтаар газар авчихаад түүнийгээ үнэ хүргэж зардаг бизнес цэцэглэж байна. “Нам сэл пэл” гэх нэртэй карьер нээгдээд хэдхэн cap болж байгаа ч эзэн залуус нь 25 га газраа 400 саяд зарна гэж байв. “Сочи хан” гэх карьер гэхэд 200 га газартай гэсэн. Энэ мэтчилэн танилтай, хүчээ авсан карьерийн авах га газрын хэмжээ их байдаг аж.
Карьериуд энд тэндгүй ажиллаж, хөндийг овоолсон шороо ухсан нүхээр дүүргэж байгаа хэр нь тэнд нөхөн сэргээлт гэж юм алга, Нэг карьерийн манаач “Нөхөн сэргээлтийг цаг тухайд нь хийгээд яв гэсэн шаардлага цаанаас тавьдаг. Ухсан газартаа тарьдаг юмуу гээд ургамал, цэцгийн үр хаялаад байж л байна. Хойтон гайгүй ургах болов уу” хэмээв. Нөхөн сэргээлт гэж нэрлэсэн газрыг нь хартал талд дээр ургадаг цэцгүүд л байлаа. Энэ маягаар нөхөн сэргээлт нэрээр нүд хуурсан юм компаниуд хийдэг аж. Бас нэг карьерийн ажилтан “Хэрэглэхгүй газраа шороогоор эргүүлж булаад, дээр нь зүлэг тарих. Замыг хааж, мод зүлэг тарь гээд байгаа. Манайх замын наад талаар жоохон элс нуруулдаад дээр нь зүлэгний үр цацсан, бас цэцэг тарьсан” гэв. Тарьсан цэцэг гэж нэрлэсэн зүйл нь үнэхээр инээдтэй. 100 метр орчим үргэлжлэх нуруулдсан элсний хоёр зах болон голд нь машины дугуй тавиад, дотор нь мандлын цэцэг тарьсан байх юм. Үүнийгээ нөхөн сэргээлт гэж байгаа нь нүглийн нүдийг гурилаар хуурна гэгч л болжээ.
Налайхаас цааш зам засварын ажил энэ зун нэлээд хийгдсэн. Лав л Цонжинболдог хүртэл яваад үзэхэд засмал зам шинээр тавьсан байна. Удахгүй энэ сайхан зам элс, хайрганы хүнд даацын машинуудын дугуйнд бяцарч, хагаран будаа болох нь тодорхой. Зам хааж хэсэгхэн засвар хийсэн зуны хэдэн сард л гэхэд гаргасан нэг л шороон замаараа явахын оронд дур дураараа давхиж, битүү ногоон байсан зүлгийг сүйдэлжээ.
Хууль хэрэгждэг оронд бол нэгэнт байгаль ухаж, баялгийг нь авч хөлжиж байгаа эдгээр элс, хайрганы компаниудаар нөхөн сэргээлтийг яг таг хийлгүүлээд, нэмээд байгаль орчин сүйтгэсэн, улсын чанартай авто зам эвдэлсэн төлбөрийг авах ёстой юм шиг. Ингэж байгаль сүйтгээд зогсохгүй тэд нутгийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ч зөрчиж байгаа. Энэ бүхэнд шат дараалсан арга хэмжээ авахгүй бол барилга барихын тулд элс, хайрга авахгүй гээд яах юм гэж хүлцэнгүй хандсаар суувал мөнгөнд нүд нь сохорсон увиагүй бизнесмэнүүдийн гараар газар нутаг маань сүйрч дуусах нь. Зах зээл хөгжихийн хэрээр байгалиа сүйдэлж буй дүр зургийг энгийн юм шиг бодож, дасал болохгүй байцгаая л даа.
MINING
URL: