Одод папараццийн эсрэг нэгдлээ
Холливудын жүжигчин Женнифер Гарнер, Холли Берри нар нийгмийн аюулгүй байдлын тухай хуулийн төслийг дэмжиж байгаа гэнэ. Энэ төсөлд оддын хүүхдүүдийн зургийг зөвшөөрөлгүй авахыг гэмт хэрэг гэж үзэхээр заажээ. Удахгүй хоёр дахь хүүхдээ төрүүлэх гэж байгаа Холли Берри энэ хуулийг зургадугаар сард дэмжсэн юм.
Түүний нөхөр өнгөрсөн дөрөвдүгээр сард онгоцны буудал дээр папараццичинтэй зодолджээ. Ер нь одод папараццичидтэй муудалцах тохиолдол олон гардаг ажээ.
URL: