Нүдэн балай чих нь дүлий Н.Багабанди

10685_215Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн үе үеийн гишүүдтэй уулзаж эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалтын асуудлаар санал солилцлоо. Тэд­ний яриа гацаанд ороод байгаа Оюутолгой төслийн талаар голлон өрнөсөн нь мэдээж. “Рио Тинто”-ийн удирдлагуудтай зөвшилцөж, Оюутолгой төслийн ажлыг урагш­луулахад ҮАБЗ-ийн гишүүн бүрийн санал чухал. Ялангуяа “Оюу­толгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байгаа Н.Бага­бандийн байр суурь, хэлэх үг хам­гаас чухал байх ёстой. Учир нь тэр­бээр тус компанийн ТУЗ-ийн гишүүний хувиар болж буй үйл явдлын талаар ҮАБЗ-ийн үе үеийн гишүүдээс илүү мэдээлэлтэй байгаа. Тиймээс түүний байр суурь, санал нь шийдвэр гаргахад нөлөөтэй юм. Н.Багабанди ч Ерөнхийлөгч байсны хувиар, “Оюутолгой” ХК-ийн ТУЗ-д Монгол Улсыг төлөөлөн сууж байгаа хүний хувиар хөрөнгө оруулагчидтай хэрхэн зөвшилцөх талаар байр сууриа гарцаагүй илэрхийлэх ёстой. Гэтэл тэрбээр одоог хүртэл энэ талаар ганц ч үг ган хийгээгүй байна. Тэрбээр тус компанийн ТУЗ-д суух болсноосоо хойш бүлх залгисан мэт чимээгүй болж, хааяа нэг наадмын үеэр бараагаа харуулах болов.

Монголчууд Оюутолгой төс­лийн талаар нэгдсэн ойлголтод хүрч, нэг шийдвэр гаргахад тус ком­панийн ТУЗ-ийн гишүүдийн, ялан­гуяа Н.Багабандийн хэлэх үг чухал байхад өдий хүртэл чимээгүй сууж байгааг өнгөр­сөн хугацаанд олон хүн шүүм­жилж байлаа. Мөн ТУЗ-ийн гурван гишүүнийг нөгөө талд ажиллаж бай­на ч гэж хардсан хүн олон байсан. Үнэхээр Н.Багабанди “Оюу­толгой” төслийн талаар чухам ямар байр суурьтай байгааг олон хүн мэдэхийг хүсч байна. Харин тэр­бээр оньсого мэт байсан    хэвээр л.

http://mongolcomments.mn/index.php?pid=54&sec=view&id=10685


URL:

Сэтгэгдэл бичих