АТГ-ын дарга асан Ч.Сангарагчаагийн тэнсэн харгалзах ял дуусчээ
АТГ-ын дарга асан Ч.Сангарагчаа, дэд дарга Д.Сундуйсүрэн, Гүйцэтгэх албаны дарга Ө.Алтангадас нарт холбогдох тэнсэн харгалзах ялын хугацаа энэ сард дуусах ёстой. Албан хаагчаа тагнаж чагнасан, албан тушаалаа ашиглан төсвийн мөнгө шамшигдуулсан хэргээр Чингэлтэй дүүргийн шүүхээс Ч.Сангарагчаа 2,4 жил, Д.Сундуйсүрэн, Ө.Алтангадас нар тус бүр хоёр жилийн ял сонссон.
Тэгвэл Нийслэлийн шүүх ч хэргийг нь хянаж үзээд ялыг нь хэвээр баталсан. Харин нэлээд хугацааны дараа Дээд шүүх хэргийг хянаж үзээд тэдэнд оноосон ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж дүгнэн тэнсэж, тус бүрийг жилийн хугацаагаар хянан харгалзахаар болсон байна. Харин тэд энэ хугацаанд гэмт хэрэг дахин үйлдэхгүй, гадагшаа гарахгүй байх ёстой.
Тэнсэн харгалзах ялын хугацаа хэзээ дуусах талаар Ч.Сангарагчаатай утсаар холбогдож тодруулахад “Миний тэнсэн харгалзах ялын хугацаа аль хэдийн дууссан шүү дээ. Хүмүүс бараг мэдээгүй байгаа. Одоогоор гэртээ ачаа асраад өвөөгийн ажил хийгээд сууж байна. Хэрэг явдал болоод тухайн үед би бүх зүйлээ яриад өнгөрсөн тул дахиж энэ хэргийн талаар сөхөж яриад ч яах вэ” гэв
http://mongolcomments.mn/index.php?pid=54&sec=view&id=10676
URL: