В.Путин Ян Жиечитэй уулзлаа

images050888Синьхуа агентлагийн мэдээ: Оросын ерөнхийлөгч Путин 16-ны өдөр Сочид Хятадын төрийн зөвлөлийн гишүүн Ян Жиечитэй уулзжээ.

Путин хэлэхдээ, Орос, Хятадын харилцааг улам өндөр төвшинд хүргэхийг дарга Ши Жиньпин бид хэлэлцэн тогтсон. Хятадын талтай хамтаар хоёр орны харилцааны хөгжлийн төлөвлөгөөг бүх талаар хэрэгжүүлж, өндөр зиндааны харилцаагаа үргэлжлүүлэн хөгжүүлэн, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, олон улсын үйл хэрэг дэх ойлголцлоо гүнзгийрүүлж, дэлхийн болон бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалахыг Оросын тал хүсэж байгаа бөгөөд мөн итгэл дүүрэн байна гэжээ.

Путин мөн хэлэхдээ, ирэх сард Ши Жиньпин дарга Орост 20-ын бүлгийн дээд уулзалтад оролцох үеэр түүнтэй уулзан, хоёр талын харилцаа болон олон улсын, бүс нутгийн чухал асуудлаар санал бодлоо солилцон, хоёр орны хамтын ажиллагааг улмаар хөгжүүлэхийг би хүсэж байна гэжээ.

Дарга Ши Жиньпин энэ оны 3-р сард Орост хийсэн айлчлалаараа ерөнхийлөгч Путинтэй хоёр орны харилцааны хөгжлийн их чиглэлийг хэлэлцэн тогтсон билээ. Хоёр улс энэ суурин дээр худалдаа, эрчим хүч, соёл, орон нутаг зэрэг олон талт хамтын ажиллагааны шинэ хөгжлийг олж, хоёр орны харилцаа бүх талаар хөгжиж байна. Ши Жиньпин дарга 20-ын бүлгийн дээд чуулганаар ерөнхийлөгч Путинтэй уулзахыг Хятадын тал чухалчлан үзэж байна гэжээ.

Тэд мөн олон улсын болон бүс нутгийн холбогдох асуудлаар санал бодлоо солилцжээ.

\Дүүрэнжаргал орчуулав\


URL:

Сэтгэгдэл бичих