Дуучин Чимэдцэеэ архичин болжээ

Сүхбаатар аймгийн хиймортой Дарьганга нутгийн сайхан хүүхнүүдийн нэг Ж.Чимэдцэеэгийн хувийн амьдрал тийм ч дардан бус яваа гэнэ. Нутаг усандаа алдартай Лам хүний охин гэдэг ч урлаг хэмээх дуулиан шуугиантай халуухан ертөнцөд амь амьдралаа зориулсан түүний үзэсгэлэн гоо, уран яруу дуу хоолойг бахдан биширсэн гадна, дотны эрчүүд цөөнгүй байдаг. Гэлээ ч түүний сонголт урьд нь амьдралтай байсан хүнтэй ханиллж тухайн үедээ хувцас гутлыг нь нууж гэртээ цоожилдог хэмээх муу нэр зүүн байж үүсгэсэн амьдрал нь түүнд юунаас ч илүү үнэтэй. Сүсэг бишрэлтэй лус савдгаа баярлуулж явна гээд ханьтайгаа хөтлөлцөөд хөдөө хээр дуулж явдгийн нь ч хүмүүс андадгүй байв. Харин сүүлийн үед алтан тайзныхаа ард сав л хийвэл сархад балгачих дуртай болсон гээд хэрэгт дуртайчууд нь шивэр авир хийх болсон гэнэ. Нүд хөмсөгөөрөө гайхуулан эдийн дээдээр гоёж Дарьганга хүүхний сайхныг илтгэдэг алдарт уртын дуучинд маань зүрх сэтгэлийн шаналал байдгаас уу? Ямартай ч манайдаа л нэртэй эмнэлэгийн наркологийн тасагт байнгын үйлчлүүлэх болсоор удаж байна. Монголын үе үеийн олон сайхан алдартанууд авъяас билэгтэнүүд чухамхүү архи дарсны хорлолоос амьдрал нэр төрөө балласан гуйвашгүй түүх цөөнгүй билээ. Тэрээр газар дээр ганц хүүтэй. Хүний үр болсон хорйно үүрч дүүрээд эмнэлэгч нь очдог гэнэ. Хавь ойрын олноос айж ичихдээ гуйвж дайвсан ээжийгээ нуух хаах гэж бүлтэлзтэл зовох нь өр өмлөм харагддаг аж. Үүнийг нь харсан зарим нь УГЖ Түвшинжаргалаас эхлээд “ Залхаа юм болов уу даа” хэмээн шивэр авир хийх юм. Сархад савнаасаа бусдыг дийлдэг гэдэг. Хар нялхын гоо сайхнаараа байлдан дагуулж яруу цээл хоолойгоороо шуранхай хадаадаг нэртэй дуучинаа Монголын ард түмэн алтан тайзан дээр нь цог жавхаатай үзэмж төгсөөр нь харахыг ямагт хүсдэгийг энд хэлэх нь илүүц бишээ.

шармэдээ


URL:

Сэтгэгдэл бичих