Г.Буяндоржийг саатууллаа

Г.Буяндоржийг саатууллаа

Долоо хоногийн турш эрэн сурвалжлагдсан “Ноёд” группийн захирал, Г.Буяндоржийг  өчигдөр барьж саатуулжээ.

Түүнийг бусадтай бүлэглэн их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй хэмээн УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт шалгаж байгаа.

Түүнчлэн Г.Буяндорж нь 2008 онд залилангийн хэрэгт холбогдож, уг хэргийн шүүх хурал хэд хэдэн удаа товлогдсон ч ирэхгүй байгаа нь шүүн таслах ажиллагаанд санаатайгаар саад учруулсан.

Тиймээс  шүүх ажиллагаанд саад учруулсан нь  албадан баривчлах үндэслэл болно хэмээн эх сурвалж мэдээлж байсан юм.

Г.Мянган /www.mminfo.mn/


URL:

Сэтгэгдэл бичих