Усны суурь үнийг нэмэхгүй
Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс гаргасан усны үйлчилгээний суурь хураамжийг нэмэгдүүлэх шийдвэрийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас буруутгалаа.
ШӨХТГ нь Зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүн борлуулах үнийн өөрчлөлтийг хянан зөвшөөрөл олгодог байтал уг зөвлөл ийм шийвэр гаргасан нь Өрсөлдөөний тухай хуулийг зөрчиж байгаа учир тус газарт улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлж, гаргасан тогтоолоо хүчингүй болгохыг даалгажээ.
URL: