Хятадын хүний наймааны бүлэглэл илчлэгджээ

48f2c89be321af0big-300x200Хятадын хүний наймаачид цагаандаа гарч төрөх эмнэлэгээс дөнгөж төрсөн хүүхдийг худалдан авдаг болжээ. Энэ тухай Шааньси мужийн Фупин хотын төрөх эмнэлэгт болсон хэргээс олон нийт мэдсэн юм. Мэндлээд удаагүй байсан бяцхан хүүг гэрийнхэнд маш хүнд өвчтэй, найдлагагүй хэмээн итгүүлээд хариуцсан эмч нь хүүхдийг авч явжээ.  Эмч нь хэлэхдээ хүүхэд нэгэнт амьдрах найдваргүй тул үлдсэнийг нь эмнэлэгт даатгаад яв гэж ятгаад, ээжээр нь зөвшөөрүүлсэн гарын үсэг зуруулжээ.
Гэвч хүүхдийн ээжид энэ бүхэн нэг л сэжигтэй санагдаж байсан учир нөхрөө цагдаад хандахыг хүсчээ. Гэтэл үнэхээр эмнэлгийн ажилтанууд  хүний наймаачидтай сүлбэлдсэн байж таарсан бөгөөд азаар хүүг эсэн мэнд олж авсан байна.

Төрөхийн эмч хүүг 4600 ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгөөр хүний наймаачдад худалдаалсан байсныг цагдаагийнхан эрэн сурвалжилсаар хэдэн зуун километрийн зайтай хөрш Хенан мужийн нэгэн хотоос олж авчээ. Хүүд одоо нарийн шинжилгээ хийж байгаа бөгөөд ямартай ч харахад эрүүл саруул хүүхэд гэнэ.

Энэ хэргийн мөрөөр шалгаж Хятадын хүчний байгууллагын 2000 гаруй албан хаагч 14 мужийн нутаг дэвсгэрт 10 хоногийн турш хүний наймааны сүлжээний хоёр  том бүлэглэлийн эсрэг тусгай ажиллагаа явуулсан байна. Мөн үүнтэй төсөөтэй долоон хэргийг илрүүлсэн байна. Хятадын засгийн газар энэ оныг хүний наймаатай тэмцэх жилээр зарлаад байгаа. Үүнээс гадна Хятадад бага насны хүүхэд хулгайлах гэмт хэрэг гарсаар  байгаа гэнэ.  Мэдээллийг Ассошейтэд Пресс агентлагаас

Ugluu.mn


URL:

Сэтгэгдэл бичих