Хонхэрээдийн Б.Энхбатын шавь хориход байхдаа анхны номоо гаргалаа
ШШГЕГ-ын харьяа чанга дэглэмтэй Мааньтын хорих ангид ял эдэлж байгаад дэглэм буурч Хорих 421 дүгээр ангид шилжиж ирсэн яруу найрагч Э.Очирсүрэн хоригдож байсан хугацаандаа бичсэн шүлгүүдээ эмхэтгэн “Хөх чонын төмөр хүлээс” нэртэй анхны яруу найргийн номоо гаргажээ. Тэрээр арван жилийн хорих ял авч, одоо жил есөн сарын хугацаа үлдээд байгаа энэ цаг хугацаанд номоо гаргасан аж.
Түүний номыг охин Э.Гоомаралынхаа найз залууг буудаж хөнөөсөн хэргээр шүүхээс 25 жилийн ял авч, хэцүү нэртэй газрын хаалга татсан “Хөх Монгол” бүлгэмийн тэргүүн Хонхэрээдийн Б.Энхбат редакторласан ажээ. Харин номоо харин хэвлүүлэхэд охин О.Ууганцэцэг, ах Н.Давхарбаяр болоод анд нөхөд нь тусласан гэнэ.Э.Очирсүрэн Хонхэрээдийн Б.Энхбатыг багшаа хэмээн үнэлж, хүндэлдэг байна. Тэрбээр “Өнөөдөр миний багшийг Монголын төр үл үнэлсэн ч өнө хойшид бүтээл нь үнэлэгдэнэ” гэж бичжээ.
URL: