Ганбууш хөх хийлгээд авахуулсан анхны зургуудаа дэлгэлээ

Н.Ган-Од буюу Ганбууш өнгөрсөн жил Тайландад хүйс солиулах мэс засалд орж, жинхэнэ утгаараа эмэгтэй хүн болсон билээ. Гэвч хагалгааны дараахи таамаглаагүй хүндрэл олон  гарсан тул бүтэн жилийн хугацаанд бие нь зовиуртай байсан гэдэг. Энэхүү бэрхшээлээсээ салах, хөх хийлгэх зорилгоор хатагтай Н.Ган-Од өнгөрсөн сарын 29-нд дахин Тайланд улсыг зорьсон юм. “Ийгл” телевизийн багийнхан түүний талаар бүрэн хэмжээний баримтат кино хийхээр хамт явжээ.

 

Н.Ган-Од энэ сарын 2-нд урологи болон хөх хийлгэх мэс засалд орсон бөгөөд хоёр хагалгаа нийлээд 1 цаг орчим үргэлжилсэн аж. Түүний биеийн байдал хэвийн байгаа бөгөөд эмнэлэг, буудал хоёрын хооронд өөрөө ирж очин байгаа гэнэ. Хоёр хагалгаанд зэрэг орсон учраас багагүй жин хассан Н.Ган-Од өөртөө итгэлтэй болж, сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ.

Хагалгааны нийт зардал нь 30 орчим мянган ам.доллар болсон бөгөөд “Хүйсийн тодорхой бус байдлыг арилгахын төлөө тэмцэгч” хэмээн өөрийгөө нэрийдсэн Ганбууш буюу Н.Ган-Одын хөх хийлгээд авахуулсан хамгийн анхны зургуудыг та бүхэнд сонирхуулья.

С.Цахиур

www.zone.mn


URL:

Сэтгэгдэл бичих