Усны суурь хураамжийг хүчингүй болгоно

Усны суурь хураамжийг хүчингүй болгоно

Хот суурины усны хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс санаачилсан усны хэрэглээг суурь хураамжтай болгох тогтоол нь хууль зөрчсөн болохыг ШӨХТГ-аас мэдэгдлээ.

Зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүн борлуулах үнийн өөрчлөлтийн зөвшөөрлийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газраас өгдөг гэнэ.

Өрсөлдөөний тухай хуулийг зөрчиж усны суурь хураамж авах болсон эрх бүхий байгууллагад тус газраас албан шаардлага хүргүүлж, тогтоолоо хүчингүй болгохыг үүрэгджээ.

Б.Заяа/ЗУУНЫ МЭДЭЭ/


URL:

Сэтгэгдэл бичих