Тэнсэн харгалзах ял нь дууссан Д.Сундуйсүрэн гадаад руу гарчээ

44ac030d89dac773bigАТГ-ын экс дарга болох Ч.Сангарагчаа, дэд дарга Д.Сундуйсүрэн, Гүйцэтгэх албаны дарга Ө.Алтангадас нарт холбогдох тэнсэн харгалзах ялын хугацаа дууссан байгаа. Тэдний хувьд одоо эрх чөлөөтэй буюу гадаад руу гарах эрхтэй болсон. Ч.Сангарагчаагийн хувьд гэртээ ач охиноо асран суугаа бол Д.Сундуйсүрэн Европын холбооны улс руу гараад явжээ. Түүний хувьд бизнесийн ажил эрхлэхээр болсон байна. Авлигатай тэмцэх газрын дэд дарга асан Д.Сундуйсүрэн бас л албан тушаалаа урвуулан бусдыг тагнаж чагнасан хэрэгт холбогдон шүүхээр ороод гарсан. Тэрбээр өдгөө Европын холбооны улс руу ирэн очин амьдарч байгаа аж.

Даргынхаа хоморгонд орж хэлмэгдсэн гэх Д.Сундуйсүрэн шүүхээр орж ял сонсохоосоо өмнө Архангай аймгийн Цагдаагийн хэлтсийн даргаар ажиллаж байгаад УМБГ-ын дэд даргаар томилогдож байсан юм. Түүний хувьд анхнаасаа төрд үнэнчээр зүтгэж, өөрийнхөө чадлаар дэвшиж ирсэн гэж хамт ажиллаж байсан нөхөд нь ам сайтай байдаг аж. Хуулийн байгууллагад бага албан тушаалаас нь эхэлж олон жил цаг наргүй ажиллаж ирснийхээ шанд шоронд суугаад авсандаа одоо ч голдоо ортол гомдож яваагаа найзууддаа нуугаагүй тэрбээр бичил бизнес эрхлэхээр зориг шулуудсан сурагтай.

Эх сурвалж www.wikimon.mn

URL:

Сэтгэгдэл бичих